ДЭЛХИЙ
Японд гялгар торноос төлбөр авна

Японы Засгийн газар ирэх жилийн дөрөдүгээр сарын нэгнээс гялгар торноос төлбөр авдаг болох нь. Тус улсад болж буй “Их-20”-ийн орнуудын Эрчим хүч, экологийн сайд нарын уулзалтын үеэр Японы эдийн засаг худалдаа, Аж үйлдвэрийн сайд Хиросигэ Сэко ийн мэдэгджээ. Тус уулзалтын үеэр манай гараг дахь хуванцар хаягдлын хэмжээг багасгах талаар авах арга хэмжээг боловсруулах аж.
НҮБ-ын мэдээлснээр дэлхийд жил бүр 300 сая орчим тонн хуванцар хог үйлдвэрлэдэг. Үүний найман сая нь далай тэнгист орж усны амьтдын ходоодонд ордог аж.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.