НИЙГЭМ

Хоёрдугаар эмнэлэг ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмлээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Удирдах зөвлөл 2022 оны наймугаар сарын 18-ны өдөр хуралдаж, Ерөнхий захирлын А89 тоот тушаал гаргажээ. Үүгээр нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмсэн байна.

Ингэснээр илүү цагийн нэмэгдэл, урамшууллийн хэмжээ ч мөн өсөх бөгөөд, гарт олгох цалин 15-40 гаруй хувиар нэмэгдэнэ гэж мэдээлжээ. Улсын эмнэлгүүдийн бүтэц шинэчлэгдэж, хувийн компанийн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг болсон. Өөрөөр хэлбэл бусад орнуудын жишгээр, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бизнесийн байгууллага болсон тул цалин, урамшууллаа нэмсээр байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-19 18:57

Ингэж худлаа нэмсэн дүр үзүүлээд хэрэггүй. 10% инээдтэй юмаа. Энэ сайхан эмнэлэг сүйрч байна даа

Зочин
Зочин
2022-08-20 10:54

10% нь тэгээд хэд юм????? 1 л Тамхины хог уу? ???? Өөрсдийгөө үнэгүй, завгүй үл хүндэлж, гэр бүл үр хүүхдээ ХАЯЖ ажилаад байх ямар хэрэг байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button