УЛС ТӨР

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тамгаа гардан авлаа

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон. Эрчим хүчний сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хүрэлцэн ирж амжилт хүслээ.

Тэрбээр Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц болон бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг цаг алдалгүй эхлүүлэх, эрчимжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоход хичээж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн

• 1970 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн.

• 52 настай

• Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Гадаад хэл - Англи, Орос

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БАЯЧУУДАА МАН сайд болгож эрхлүүлж байна
БАЯЧУУДАА МАН сайд болгож эрхлүүлж байна
2022-08-30 17:01

МАН баячуудаасаа мөнгө авч сайд болгож байгаа юм уу даа. Баян хүн улсын хөгжилд саад болох хэрэг байна уу? Ажлаа мэддэг мэргэжлийн хүмүүс яамаа удирдах ёстой доо.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x