ДЭЛХИЙ

Европ тивийн хамгийн өндөр настай иргэн нас баржээ

Европ тивийн хамгийн өндөр настай иргэн Италийн өмнөд нутагт оршин суудаг Жузеппа Робуччи 116 насандаа өөд болжээ. Тэрбээр Пожо-Империале хэмээх жижиг хотод байдаг эцэг эхийнхээ гэрт таалал төгссөн аж. Нутгийн оршин суугчид түүнийг Пеппа эмээ хэмээн хочилдог байжээ.

Робуччиг нас барсанд хотын дарга Альфонсо Д'Алоизио эмгэнэл илэрхийлсэн байна. Жузеппа Робуччи 2012 онд хүндэт цолоор шагнуулж байсан гэнэ. Түүнийг оршуулах ёслол болох өдөр хотод гашуудал зарлах ажээ. 1903 оны 3 дугаар сарын 20-нд төрсөн Робуччи дэлхийн хоёр дайнаас амьд үлдсэн нэгэн юм.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button