УЛС ТӨР

АТГ-аас С.Эрдэнийг 12 тэрбумын эвдэрхий элеватор шахсан асуудлаар шалгаж эхэлжээ

АТГ-аас саяхан ХХААХҮЯ-н дээр ажиллагаа явуулж, тус яамны ахлах мэргэжилтэн Н.Ариунболд, "Дархан гурил тэжээл” компанийн Санхүү эрхлэсэн захирал С.Намсрайжавыг саатуулан шалгаж буй.

Ажиллагаа явагдах болсон гол учир нь, 2014 онд Хүнс хөдөө аж ахуйн яамнаас үр тариа хадгалах элеватор худалдан авах тендер зарлаж байж. Тендерт дарханы нэгэн компани 4 тэрбум төгрөгийн элеватор худалдах санал ирүүлж, тэр нь эвдэрхий байсан тул буцаагдаж байжээ.

Хачирхалтай нь, тэдгээр эвдэрсэн элеваторууд тухайн үед Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан С.Эрдэнийн охин Содгэрэлийн хувь эзэмшдэг "Дархан гурил тэжээл” компанид шилжиж, төрд эргүүлэн шахагдсан гэх мэдээлэл байдаг аж.

С.Эрдэнийн охин Содгэрэл нь "Дархан гурил тэжээл ”  компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг юм байна. Уг асуудлыг АТГ-аас сэргээн шалгах болсонтой холбогдуулан, АТГ-аас ХХААХҮЯ-н дээр ажиллагаа зохион байгуулсан аж.

Эх сурвалжууд "Энэ хомрогонд энгийн мэргэжилтэн өртсөн. Уг нь гол хэргийн эзэн С.Эрдэнэ ” гэцгээж буй. Улс төрийн талаасаа, С.Эрдэнийг шахах замаар АН-ын удирдлагыг гартаа авах оролдлого гэж тайлбарлах хүмүүс ч байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЛООХОЙ
ЛООХОЙ
2019-10-03 09:03

ЖЕНКО ЗИ 2 ЫН ЦАХИЛГААНЧИЛСАН ТОЛОВЛОГОО ЭХЭЛЖЭЭ. 12 САРД С.ЭРДЭНИЙГ НАМЫН ДАРГААС НЬ БУУЛГАНА. ХУРЭЛСУХИЙГ АМЬТАН БОЛГОЖ ЧАДАЖ БАЙХАД ЭНЭ МЭЛХИЙ Ч МЭЛХИЙ АЛАХ ДАЙНЫ АМАРХАН БАЙХОО.

зөв. ИЛ гаргах ёстой
зөв. ИЛ гаргах ёстой
2019-10-03 09:04

ЭНЭ луйврыг хурдан ш�##�гахгүй бол тэгэсхийгээд С. ЭРДЭНЭ даруулж чадна. ЧАМАЙГ хуулийнхнаар дарамтлуулна гэж улс даяар зарлаж байгаа хүн юу ч хийж чадна.

Зочин
Зочин
2019-10-06 22:41

Муу хар гахай чинь одоо бордоо нь ханасан одоо нухаад авсан нь хожих байхоо хоолны гарз

Холбоотой мэдээ

Back to top button