УЛС ТӨР

Төмөр зам: Чиглэлийн ажил нь боловч албан мэдээ гаргаагүй Засгийн газар

Улс төрийн маргааны сэдэв болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өнгөрсөн долоо хоногийн баасан /2022.09.09/ гарагт нээлээ. Тэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Засгийн газрын төлөөллүүд, бусад албан тушаалтнууд ирж, оролцсон. Мэдээж “Төмөр замыг хэн хөдөлгөсөн, гацаасан бэ” гэсэн маргаан олон нийтийн сүлжээнд хөвөрсөн юм.

Нэг ёсондоо томоохон бүтээн байгуулалтын нээлтэд баатар болох гэсэн олон хүн шавав. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг 10 гаруй жил гацаасан гэж зохион байгуулалттай дайрахын хамт нэрээ хавчуулахыг хүсэгчид ч байлаа.

Гэвчиг төмөр зам нээсэн тухай албан мэдээг Засгийн газар гаргаагүй өнгөрсөн.

Угтаа төмөр зам бол Засгийн газрын ажил. Засгийн газрын менежментээр хэрэгжиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахдаа холболтын цэгээ тохирсон шинэ үйл явцуудтай. Гэвчиг баатар болох гэсэн олон хүний бөөгнөрөл дунд Засгийн газар нь ч бүтээн байгуулалтаа, албан сайтдаа мэдээлэхээс сугарч үлджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button