ДЭЛХИЙ

Шотландад нэг нэгж алкоголийн хамгийн бага үнийг тогтоожээ

Өнгөрсөн жил Шотландчууд урьд өмнө бүртгэгдэж байгаагүй бага хэмжээний согтууруулах ундаа худалдан авсан талаар тус улсын Үндэсний эрүүл мэндийн газрын тайланд мэдээлсэн байна. Согтууруулах ундааны борлуулалтын үзүүлэлтийг 1990-ээд оноос бүртгэж эхэлсэн гэнэ.

2018 онд Шотландад согтууруулах ундаа худалдан авсан насанд хүрсэн иргэдийн тоо Англи, Уэльсийн дундаж үзүүлэлтээс өндөр байсан боловч ч өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бага зөрүүтэй болсон байжээ. Шотландчуудын согтууруулах ундааны хэрэглээг бууруулахын тулд өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нд нэгж алкоголийн үнийн доод хэмжээг тогтоосон юм. Тайланг гаргасан мэргэжилтнүүдийн хэлснээр, дээрх арга хэмжээний үр дүнг тодорхойлоход эрт байгаа хэдий ч үзүүлэлтүүд сайн гарсан гэжээ.

Нэг нэгж алкоголийн хамгийн бага үнийг тогтоосон дэлхийн анхны орон Шотланд болсон аж. Ингэснээр хямд үнэтэй тунгалаг шар айраг, алимны дарс ба спиртийн үнийг нэмэгдүүлж, согтууруулах ундааны хэрэглээг бууруулахыг зорьж байна. Өнгөрсөн онд Шотландын насанд хүрсэн иргэн долоо хоногт дунджаар 19 нэгж согтууруулах ундаа худалдан авсан бол Их Британид долоо хоногийн дээд хязгаарыг 14 нэгжээр тогтоосон байдаг гэнэ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button