НИЙГЭМ

Энэ цагийн чимээгүй эмгэнэл

Эрүүл мэнд хөгжлийн төвийн  2020 онд цусны даралт ихсэх өвчнөөс үүдэлтэй нас баралт  5221 байна. 2020 оны байдлаар 47.6 хувь болсон нь 10 жилийн дунджаас 0.2 хувиар илүү, өмнөх оноос 2.1 хувиар буурсан байна. Цусны даралт ихсэх өвчин нь хүн амын дунд тохиолдож буй зүрх судасны тогтолцооны өвчлөлийн 47.6 хувийг эзэлж, 10 000 хүн амд 604 байна.  Цусны даралт ихэссэнтэй холбоотойгоор тархины харвалт нь дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх шалтгаанд тооцогддог. Монгол улсын хувьд тархины харвалт нь жилд дунджаар 10440 тохиолдож нас баралт нь  49,0% -ийг эзэлдэг. Үүнээс үзэхэд  цусны даралт ихсэх өвчин нь бидний дунд чимээгүй  гуниг харууслын  хэмжээнд хүрчээ.

Өрх бүрд нүүрлэж өрхийн эмнэлгийн хаалга сахисан эрүүл мэндийн асуудал гэдэг бол өнөөдөр бидний анхаарах чухал сэдэв мөнөөсөө мөн болов уу?

Баянзүрх дүүргийн 23-р хороо  хаалттай худгийн хүйтэн довжоон дээр халуунаас нуугдаж сүүдэрлэн суух настан өнөөх л сарын эхээр эмийн хөнгөлөлтөд хамрагдаж бидний хэлж заншсанаар арвын торны талаар эмүүд хийж оосорлосон харагдлаа. Нормодидин, Экватор, 5,10,20 мг , Энап, Лизинорпил, Лариста 5,12,50 мг өрхийн эмнэлгийн хөнгөлөлтөөр авсан даралтын эмийн хамааралтай амьдрах, гэр бүлийн мөнхийн хэрэглээ эмийн сангийн эрэлттэй бараа гэдгийг, эмээгийн торны талаар нь дүүргэсэн эдгээр эмүүд  болоод  тавин ус эмийн сангийн эм зүйч хэлж байлаа.  Тэтгэвэрт гарахаас өмнөх он жилүүдийг хүүхдийн нэгдсэн эмнэлэгт нярайн сувилагч хийдэг байсан тэрээр энэхүү өгүүлэхдээ:

Нялхсын эндэгдэл шарлалт ханиад хатгаатай хүнд он цагуудад ч ядрах сульдах зүрх судасны өвчлөл ,даралт ихсэх гэдгийг мэдэлгүй он жилүүд байж дээ, гэртээ суусан цагаас л толгой өвдөх, нүд бүрэлзэх зэргээр даралт хэлбэлзэх  шинж тэмдэг илэрч эхэлсэн . Ядарсан нойргүйдсэн зэргээр өөртөө онош тавьснаас болж нэг талаа алдчихсан. Цусны даралт ихсэх ,багасах, дээд доод даралт холдох зэргийг л анзаарахгүй байснаар цус харвах зүрхний шигдээс үүсэх зэрэгтэй нүүр тулдаг юм байна. Хүн тархиараа биеэ удирдаж чадахгүй нэг талаа таягаар орлуулах , гэр бүл үр хүүхдэдээ дараа болох шиг хэцүү зүйл амьдралд тохиолддоггүй юм аа хэмээлээ.

 Нэг өрхөөс хэн нэгэн хүн өвдөхөд дагаад заавал нэг хүн хөдөлмөрийн чадвараа алддаг. Өвдсөн нэг хүнээ асрах сувилахаас авхуулаад л асуудал гэдэгтэй өдөр бүр л нүүр тулдаг юм гэлээ.  Энэ мэтчилэн  нас нэмэхийн тоогоор жам мэтээр хүлээн авах болсон энэхүү өвчлөл нь эдүгээ нас харгалзахгүй тулгамддаг асуудал болсон гэдгийг Өрх хороодын эмнэлгийн үүдээр ороход л харагдлаа.

 Мөн түргэн тусламжийн 103 тоот утсанд насанд хүрэгчдийн өгсөн нийт дуудлагын  Цусны даралт ихэссэнтэй холбоотой гэнэтийн өвчлөлийн  дуудлага 67.3  хувийг эзэлсэн үзүүлэлт гарчээ.  Түргэн тусламжийн анхан шатны тусламж үйлчилгээнд яаралтай дуудлагын 20 минутад амжиж иргэдийн гэрт цусны даралтын үзүүлэлтийг үзэх,өвчтөнд тохирсон эм , тариагаар үйлчлэх нэг удаагийн арга хэмжээг авч цаашдаа эмчийн хяналтад байхыг анхааруулдаг байна. Гэтэл  Улаанбаатар хотын 9 дүүргийн  хэмжээнд 130 өрхийн эрүүл мэндийн төв 11 салбарт 414.2 мянган өрхийн 1.499.1мянган иргэн бүртгэлтэй байдаг бол Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төв дээр 730 их эмч , 674 асрагч сувилагч ажилладаг байна, эдгээрийг тухайн хороонд харьяалалтай  хүн амныхаа тоонд харьцуулан авч үзвэл нэг эмч эмнэлгийн ажилтанд 150 орчим  иргэн эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авах амь насаа хамгаалуулах шаардлага үүсэж байна. Эмч нарын ажлын ачаалал их,  тусламж шаардлагатай иргэдэд түргэн шуурхай үйлчлэх бололцоо хомс байгаагаас иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас зайлсхийдэг.

Гэтэл цусны даралт ихсэх өвчин нь  эмч эм хоёрын хяналтаас хором холдсон хоног алдсан хэсэгхэн зуурт хүний эрүүл мэнд амь насанд аюул заналхийлсэн тохиолдол амьдрал дээр цөөнгүй.

Дам яриаг дагах уу? ,

Дадал хэвшилд суралцах уу?

Бид аливаа асуудалд ул суурьтай шинжлэх ухаанч хандах нь цаг нь болсон. Таны биед ямарваа нэгэн өөрчлөлт орж зовуурь илэрч л байгаа бол эмнэлэгт хандаж, анхан шатны  тусламж авах  мэдлэг ойлголттой байх нь чухал. Монгол хүмүүсийн хээгүй зан уламжлалт арга, мухар сүсгийн хор хөнөөлөөр эрүүл мэнддээ ноцтой хор хөнөөл ч учруулдаг гэж зүрхний их эмч А.Хонгорзул хэллээ.  Аливаа өвчин эмгэг гэдэг бол өөрийн биеийг, өрөөлийн сэтгэлийг өвтгөдөг , ар гэрийг санхүү мөнгө эдийн засгийн дарамтад оруулдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хэчнээн үнэтэй ч,хэдий хэцүү ч төлдөг , давдаг  даваа бол эрүүл мэндийн асуудал байдаг. Гэтэл бидний эргэн тойронд эм  тарианыхаа ард гарах, эмчилгээ үйлчилгээ авах боломж бололцоо хүн бүрд төдийлөн байдаггүй.

Цусны даралт бусад хавдар , халдварын өвчлөлийг бодоход оношлогдоход хялбар хөрөнгө мөнгө их шаардахгүй ч хүнээс насан туршид нь анхаарал  болгоомж шаардсаар байдаг. Тэгвэл энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй аргууд ч нэлээдгүй байдаг байна.

Цусны даралтын хэвийн түвшин 120/80 мм муб байна. Хэрвээ зүрх дэлсэх, толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх бөөлжих, хамраас цус гарах зэрэг дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цусны даралтыг тогтмол хянах хэрэгтэй.

Үүний дараагаар амьдралын хэв маягийг өөрчлөх, тухайн хүн өөрт тохирсон эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу  хэрэглэх нь зүйтэй. Эмийн эмчилгээ бол өөртөө үүрэг болгох маш том хариуцлага хэдий ч бид амьдралаасаа архи тамхины зохисгүй хэрэглээг хасаж давс сахар, ханасан өөх төдийгүй илүү жиндээ ч анхаарах хэрэгтэй.

 Мөн нэмээд дасгал хөдөлгөөнийг хэвшил болгож , жимс ногоо ширхлэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Суугаа ажил, ачаалал ядаргаа буруу хооллолт зэрэг бидний анзаарахгүй хийдэг буруу үйлдэл бүхэн эргээд бидний эсрэг маш сөргөөр ашиглагддаг.

 Мөн нэмээд дасгал хөдөлгөөнийг хэвшил болгож , жимс ногоо ширхлэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Суугаа ажил, ачаалал ядаргаа буруу хооллолт зэрэг бидний анзаарахгүй хийдэг буруу үйлдэл бүхэн эргээд бидний эсрэг маш сөргөөр ашиглагддаг.

Харин улсын эрүүл мэндийн үндэсний төвийн зүгээс иргэдэд чиглэсэн цусны даралтын эсрэг эмчилгээ зөвлөгөөг дараах байдлаар үзүүлж байна.

            Иргэдийг  урьдчилсан үзлэг шинжилгээнд хамруулах, 45 с дээш насныханд өөрсдийн цусны даралтыг тогтмол хянах талаар сургалт зөвлөгөө өгөх. Даралт бууруулах эм эмийн гаралтай бүтээгдэхүүний үр дүнг судалсан судалгаа шинжилгээ хийх, мөн цэвэршилтийн дараах үед эмэгтэйчүүдэд цус харвах эрсдэл өндөр тохиолддог байна.

 Үүнтэй холбоотойгоор гормон нөхөх эмчилгээ хийсэн ч туршилтаар хамрагдсан 59,337 эмэгтэйчүүдэд эстроген нөхөх эмчилгээний үр дүнд харвах эрсдэл дорвитой өөрчлөлт орсонгүй.

Тиймээс ходоод гэдэсний зовуурь үгүй өмнө нь цусны даралт ихсэх өвчлөлд өртөж байгаагүй,  тархинд цус харвах эрсдэлгүй эмэгтэйчүүдэд аспириныг бага тунгаар хэрэглэхийг зөвлөнө. Гүрээний артерийн мэс засал ба ангиопластик эмчилгээ энэ эмчилгээг зөвхөн гүрээний судасны нарийсалтай харвах эрсдэл бүхий хүмүүст хамааралтай бөгөөд эмчийн хяналтад дор хийлгэх хагалгааны заалт юм. Зүрхний эмболын бус гаралттай харвалттай өвчтөнд сатин эмчилгээг зөвлөнө. Хамгийн чухал  нь бид өөрсдийн эрүүл мэндийг өвдсөн хойно нь бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалдаг байх нь зүйтэй.

      Дэлхий тэвэрт цөөхүүл орших Монгол хүний Эрүүл биед саруул ухаан орших үндэс  нь  өнөөдрийн бидний амьдралын хичээл зүтгэл зөв дадал зуршлаас ихээхэн хамаатай билээ. Биедээ хайртай биедээ халамжтай нийгмийг бүтээцгээе.

Т.ОЮУНДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариулт
Хариулт
2022-09-17 17:54

Сайхан тустай зөвлөлгөө нийтлэл байна.

Зочин
Зочин
2022-09-19 01:33

Манайд тэгээд эмч тогтвортой тууштай хянах биш. Нэг үзүүлэхэд нь нэг эм бичээд л хаядаг. Гэтэл гадаад эмчид оношлуулахад яаж нарийн ажиллаж байгааг нэг эмэгтэй бичсэн. Өвчтнөө дагаад яаж байгааг нь таср####тгүй хянадаг. Ноднин коронадаад эмнэлэгт хэвтэж байхдаа л нэг эмч яг гадны эмч шиг нэг хүний дар####тыг хянаж тун тааруулах гэж хянаж байгааг харсан. Уг нь эмч хүн эмийг тухайн өвчтөнд таарах эсэхийг харж тэгж ихэсгэж багасгаж байнга асууж таарах тунг нь тогтоодог. Манайхан шууд автоматаар өвчний түүх ч харахгүй өдөрт төд төдөн сар нэг тогтмол тунгаар гээд болно. Тэрний дараа яах нь мэдэгдэхгүй. Гэтэл маш олон эмийн заавар дээр нь багаас нь ихэсгэж таарах эсэхийг хянах ёстой гэж бичсэн байдаг.

Зочин
Зочин
2022-09-19 01:39
Reply to  Зочин

Ялангуяа дар####тын болон зарим эмийн заавар дээр яг тэгж бага тунгаас ихэсгэж ууна гэж бичсэн байдаг.

Зочин
Зочин
2022-09-19 01:37

Зөв хооллох, хөдөлгөөн,өтгөн цай, кофе, сахар давсны хэрэглээ бууруулах, Хааяа нэг эмчид үзүүлэх зэрэг олон зүйлээс ш####тга####на.

Зочин
Зочин
2022-09-22 23:07

цусны дар####т ихсэх өвчлөл бол аюултай.Сайхан зөв нийтлэл болжээ

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x