УЛС ТӨР

Ж.Сүхбаатар: Түгжрэлийн эсрэг хууль санаачилна, мөн иргэд хандлагаа өөрчлөх хэрэгтэй

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа сайд нар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Төвлөрөл сааруулах, түгжрэлийн эсрэг Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ирэх оны төсөвт ямар ажлуудын санхүүжилт тусаж буй талаар мэдээллээ. 2023 онд түгжрэл бууруулах чиглэлд 586 тэрбум төгрөг төсөвлөх юм байна. Тэрбээр дараах асуудлуудын хүрээнд ямар ажил төлөвлөж буйгаа танилцуулав.

Нийтийн тээврийн парк шинэчлэлт: 24-өөс дээш суудалтай 1400 автобус оруулж ирэх. Үүний 1100-г төр, үлдсэн 300-г хувийн хэвшлээр шийднэ. Үүний дараа засвар үйлчилгээг хариуцах авто бааз хэрэгтэй, үүнийг барина. Автобус оруулж ирээд болих биш нийтийн тээврийн тогтолцоог бүрэн шинэчлэх хэрэгтэй.

Газар олголт: Иргэд газар олголтын асуудлаар их холбогдож байгаа. Тэгэхээр нэгэнт олгогдсон зөвшөөрлүүдэд хяналт тавья, харин шинээр газар олгож шилжүүлдэг асуудлыг зогсооё гэж БХБЯ, Нийслэлийн Засаг даргад хандсан.

Гэрэл дохио, уулзварыг ухаалаг болгох: Гэрэл дохио, уулзвар зэрэг систем ухаалаг биш байгааг хүмүүс хэлж байна. Үүнд шинэ систем нэвтрүүлнэ. Улмаар замын хөдөлгөөнд бүрэн бүртгэл хийх боломж байгаа.

Мөн Ж.Сүхбаатар “Түгжрэл бууруулахад татварын бодлоготой холбоотой асуудлууд байгаа. Энэ удаа түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас түдгэлзэж байна. Түгжрэлийн эсрэг хууль гаргана, үүнтэй зэрэгцэн зам ашигласны төлбөр зэрэг татварын чиглэлийг зэрэг авч үзье гэж харж буй.

Ер нь түгжрэл бууруулахад бидний хандлагын өөрчлөлт ч байна. Түгжрүүлэгч хүчин зүйл нь хандлага байгаа учраас соён гэгээрүүлэх агуулгаар ажил зохион байгуулахаар санал солилцсон. Түгжрэлийн хувьд бидэнд сэтгэлгээний ч түгжээс байна.

Зарим байгууллага хүүхдээ хүргэж өгдөг ажилчидтайгаа зохицож ажиллаж байна. Иймэрхүү байдлаар төрийн байгууллагууд ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-28 19:52

БУРХАН БОЛЛОЧ НАРАА ЯАХ ВЭ? НОЁН СҮ ТЭД БАС ИХ ЗАМ БӨГЛӨӨД БАЙГАА ГЭЭД ТА УУРЛААД БАЙГААШТ.ТӨСӨВЛӨСӨН МӨНГӨӨ ТҮГЖРЭЛТЭЙ ЗАМ ДЭЭР ДЭВСЭЭД ТҮГЖРЭЛИЙГ АРИЛГАНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ УУ? АХАА ХААНА ДЭВСЭХ ВЭ? ДҮҮ НЬ ОЧООД ТАЛХНЫ МӨНГӨ АВБАЛ ЯАХ ВЭ? АРЬСЫГ МИНЬ ХУУЛАХ УУ?

Иргэн
Иргэн
2022-09-28 20:19

Юу ч шийдээгүй,юу ч шийдэж чадахгүй байж яасан их ярьдаг юм бэ, дуугай л байж байгаач

Зочин
Зочин
2022-11-14 12:47

МУ Автотээврийн тухай хуулиа л баримт�##�. Маш сайн хууль байсан. Түүнд нийтийн такси үйлчилгээг маш сайн заасан. Гэтэл апплейкешн нэрээр хууль бус тээврийн хэрэгслүүд зам дүүрэн давхилдсанаар, автозамын даац ихдэх, ажлын хүчний хомсдол нүүрлэх гээд олон2 асууд�##� хүндэрсэн

Холбоотой мэдээ

Back to top button