УЛС ТӨР

АН-ын дараачийн НЭГДЭХ уулзалтыг С.Баярцогт, Ө.Шижир нар зохион байгуулна

Монголын хоёр том улс төрийн намын нэгээр нэрлэгдсээр ирсэн АН эдүгээ хэд, хэд хуваагдаж, тамга тэмдгийн маргаантай хэвээр буй. Тэгвэл өчигдөр /2022.09.8/ АН-ын лидерүүд, залуу үеийнхэн цуглаж, уулзалт хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Уулзалтад, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Б.Баабар, Д.Сосорбарам, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ч.Отгочулуу нарын барууны талыг хүчтэй баримтлагчдаас гадна С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Б.Пүрэвдорж  УИХ-ын гишүүд, залуучуудын төлөөллөөс Ө.Шижир, И.Мөнхжаргал, М.Тулгат, Ч.Өнөрбаяр нар оролцсон байна.

Уулзалтыг Еррөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нээж үг хэлсэн бөгөөд өнөөдөр тэрбээр "Их хотын дундах буйдхан, хөл хөдөлгөөн үл тасрах уушийн газар. Багтахаараа цуглаж, бодсон санаснаа хэлэлцлээ. Бүгд сэтгэл санаа өндөр бас урам зориг нэмлээ. Цөөнгүй хүн санал бодлоо хэллээ. Бие биетэйгээ ярьж суулаа" хэмээн бичжээ.

Уг уулзалтад ирэгсэд "Өнгөрсөн алдаа, оноогоо шүүж, нэгнээ буруутгалгүй одоо эвлэрцгээж, урагшаа явах хэрэгтэй байна. УИХ-ын 22024 оны сонгууль хаяанд ирчхээд байхад АН устаж, үгүй болох дээрээ тулаад байна" гэсэн санааг ихэвчлэн илэрхийлсэн аж.

Улмаар тэд эвлэлдэн нэгдэх талаар дахин уулзалт товлон явуулахаар тохирсон аж. Уг уулзалтыг С.Баярцогт, Ө.Шижир, И.Мөнхжаргал, Ч.Өнөрбаяр нар хариуцан зохион байгуулахаар болсон байна.

Харин уг уулзалтад Ерөнхийлөгч асан Х.Баттулга, С.Эрдэнэ нар ирээгүй аж. С.Эрдэнийн хувьд гадны орон луу ниссэн гэх мэдээлэл байгаа юм. Өчигдрийн уулзалтад АН-аас тусгаарлан нам байгуулсан Ц.Оюунгэрэл, шинээр тус намд элссэн О.Баасанхүү нар хүртэл очсон нь анхаарал татах агуулга юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тонуулчид
Тонуулчид
2022-09-29 13:34

Монголыг сөнөөх бүлэглэл.

Уншигч
Уншигч
2022-09-29 13:35

С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр холхон л байгаасай. Тэгж байж энэ нам гоё харагдана.

Tojig
Tojig
2022-09-29 14:00

Umhii goshnogo nuud

Зочин
Зочин
2022-09-29 14:39

Шижир шижгийг яагаад оруулаад бгаа юм бол баттулгын тавиул шүү дээ ямарч хэрэггүй новш

Зоч
Зоч
2022-09-29 14:41

Үлгэртээ өөрсдөө л итгэцгээ,одоо хэн ч та нарыг тоохгүй

Зочин
Зочин
2022-09-29 14:41

Хөгшин Хулгайч нар нэг т�##�даа гарч. З�##�уучуудаа наад идээ бээрэндээ баригдсан хөгшин хулгайч нарыг цэвэрлээд намаа нам шиг болгож Монгол улсынхаа төлөө зүтгээрэй.

Зочин
Зочин
2022-09-29 14:50

лдоо тарцгаа ан гүй болно

Зочин
Зочин
2022-09-29 16:38

Үндсэндээ Элбэгдорж, Эрдэнэ нарын дагуулууд голдуу хэд уулзжээ. Эд нар одоо АН-ыг төлөөлөх чадваргүй, нэр нүүрээ барсан амьтад шүү дээ.. Ан-ыг гишүүдийн олонхи нь шийдэхээс биш, намыг хагар�##�дуулсан нэг бүлэглэл шийддэг юм огт бишээ.

Зочин
Зочин
2022-09-29 16:41

Элбэгдорж , Баярцогт , Хурц , Ганболд , Бат үүлтэй энэ нам ард түмэнд нэр нүүргүй болсноо хэзээ ойлгоноо

Зочин
Зочин
2022-09-29 16:43

Ан-ыг гутааж хагар�##�дуулсан явцуу бүлэглэл АН-ын хувь заяаг шийддэггүй юм. Элбэгдорж, Эрдэнэ нары дагуулууд одоо болүьцгоо Та хэд АН-аар 8 жил тоглолоо. Одоо Энэ намаас �######�цгаа.АН-ын асуудлыг нэг явцуу бүлэглэл шийддэг юм бишээ. АН-ыг хувь заяаг нийт гишүүдийн олонхийн сан�##�аар шийддэг юм шүү.

Зочин
Зочин
2022-09-29 21:11

Та нар мэддэггуй Юм пацаануудаа ,Эрдэнээ Хурэлсух мэддэг юм

Иргэд
Иргэд
2022-09-29 21:24

Бүгдийг нь барьж аваад ард түмний хилэнг арилгаачээ Урвагч сайханб�##�агаа хурдан авчирч тушаа

Zochin
Zochin
2022-10-01 14:54

Negdmeer aydan,daraa byaluu huvaah bolohoor onoo fraktsuud geed neg negnee ungaad ehlene kkk

Холбоотой мэдээ

Back to top button