ДЭЛХИЙ

Гэдэсний хорт хавдраас сэргийлэх аргыг нээжээ

Долоо хоногт хоёр ба түүнээс дээш аяга тараг уух нь эрчүүдэд гэдэсний хавдар үүсгэх эрсдэлийг бууруулдаг тухай “EurekAlert!” цахим хуудас мэдээлжээ.

Тараг тогтмол уудаг байсан эрчүүдийг сүү сүүн бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад  бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэл нь 26 хувиар буурсан байна.

Тус судалгаанд нийт 32606 эрэгтэй, 55743 эмэгтэй оролцсон бөгөөд тэдний биеийн байдлыг 26 жилийн турш ажигласан ажээ. Судалгаанд оролцогчид дөрвөн жил тутамд нэг удаа амьдралын хэв маяг, хооллолтын талаарх мэдээллээс гадна тарагны хэрэглээний талаарх дэлгэрэнгүй мэдээллээ танилцуулдаг байсан гэнэ.

Тарганд байдаг “Lactobacillus bulgaricus” болон “Streptococcus thermophilus” зэрэг бактери нь гэдэс дотор хорт хавдар үүсгэдэг химийн бодисуудын хэмжээг бууруулсан байх хэмээн эрдэмтэд таамаглаж байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button