УЛС ТӨР

Иргэн Э.Түвшинбаяр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг ҮХЦ-д өгчээ

Иргэн Э.Түвшинбаяр ХНХ-ын сайдаас огцроод удаагүй байгаа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл гаргаж, Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Д.Сарангэрэл гишүүн есдүгээр сарын 26-ны өдөр хэлэлцүүлгийн үеэр "Улны айлууд" гэсэн үгийг хэрэглэсэн нь нийгэмд маргаан дагуулсан. Түүний эл үйлдэл Үндсэн хуульд заасан хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглосон заалтыг зөрчсөн хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд байгаа.

Тэр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөн. Гэвч "Bottom" хэмээн нэрлэдэг, амьжиргааны хамгийн доод түвшний айлуудыг "Улны" гэж орчуулан ярилцдаг хэмээн Д.Сарангэрэл тайлбарласан юм.

Иргэн Э.Түвшинбаярын мэдээлэл гаргахдаа, Д.Сарангэрэл гишүүн Үндсэн хууль ийн зөрчсөн бол УИХ-ын гишүүний тангарагаас няцсан хэрэг болно, иймд гишүүнээс нь эгүүлэн татах нөхцөл үүснэ гэж үзжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-05 21:16

зөв шүү! гишүүн байх угаасаа үндэслэлгүй Сарангэрэл гамшиг

Зочин
Зочин
2022-10-05 22:24

гишүүнээс эргүүлэн татах олон хүн байгаа даа

Зочин БӨ
Зочин БӨ
2022-10-05 22:38

зөв зөв

Зөөз
Зөөз
2022-10-06 01:27

Зөв зөв түмэн зөв

Зочин
Зочин
2022-10-06 07:09

огцор

Харанхуй харанхуй
Харанхуй харанхуй
2022-10-06 09:44

Дэмжижи байна

Зочин
Зочин
2022-10-07 12:09

САРАНГЭРЭЛ КОРОНАГИЙН ҮЕД НЭГ ӨВЧТӨНГ - 850 - МЯНГААР ЭМЧИЛЭЖ БАЙСАН ЗОРИУДААР САНААТАЙ ҮЙЛДЛҮҮДИЙГ ХИЙЖ МОНГОЛЧУУДЫГ ХЯТАДЫН БАТАЛГАА ШИНЖИЛГЭЭНД ОРУУЛААГҮЙ ХЯТАДЫН ЗӨВШӨӨРӨНДӨӨГҮЙ ХОРТОЙ ВАКЦИНААР ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЗОРИУДААР ТАРЬЖ БАЙСАН НЬ ЭНЭ САРАНГЭРЭЛ ГЭХ ХЯТАД ГАРАЛТАЙ ЭТГЭЭД МОНГОЛЧУУДАД САЙН ЗҮЙЛ ХИЙХГҮЙ ГЭДНЕЭГ НЬтодорхой харагдаж хийж байгаа үйлдлээрээ харагдаж байгаа энэ болвсролмэдлэгүй хүнийг ХҮРЭЛ СҮХ ЕРӨНХИЙ САЙД ЫН ҮЕД САЙДААР ТОМИЛСОН ЮМ УЛАНЫ АЙЛУУД ГЭЖ МАНАЙ САЛБАЛРЫНХАН ЯРЦГААДАГ ГЭСНЭЭ ДАРААГААР НЬ ХЭН ХЭЛСЭНИЙГ БИ ТОДОРХОЙЛОХГҮЙ БИ ӨӨРӨӨ ХАРИЦАХ ЁСТОЙ ГЭХ МЭТЧИЛЭН ЯРСАН ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button