УЛС ТӨР

Зохимжгүй магтаал: Эрх баригчдын дохиураар "амь орсон" АТГ хөрсөн дээрээ буу

Ойрын үед "АТГ сайн ажиллаж байна" гэсэн мессежийг Засгийн газраас өгч буй. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэрээ "АТГ-т онцгойлон талархал илэрхийлье" гэснээс эхлээд сошиал орчин дахь пост, жиргээнүүд ч энэ агуулгаар ихээхэн түгж эхэлсэн. АТГ өөрсдийн албан сайтдаа "15 жилийн улс төрийн сорилтоо бараг давлаа" гэсэн гарчигтай мэдээ оруулсан нь шууд байгууллагаа магтсан шинжтэй.

Бодит байдал дээр АТГ яг ямар зарчмаар ажиллаж байгаа вэ. Хөгжлийн банкны асуудал өөрөө эрх баригчдын үлээсэн, үлээлгэсэн сэдэв. Үүнийг даган хөвөрч, мэдүүлэг авсан, цагдан хорьсон, таслан сэргийлэн хүмүүс нь ч тодорхой улс төрийн шалтгаантай харагддаг. Ийм сегментийн араас ихээхэн идэвхтэй ажиллаад, араас нь "Сайн ажиллаж байна" гэж баярхах нь хангалтгүй гэлтэй.

Учир нь АТГ Хөгжлийн банкнаас өмнө "Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ" аятай л ажиллаж ирсэн. Тэнд хэрэг гацдаг, удааширдаг. Яг хууль журмынх нь дагуу илрүүлж, яс тас тогтоож, хуулийн байгууллагад хэргийг нь шилжүүлдэг тохиолдол тун ч цөөн. Харин гэнэтхэн бичлэг задардаг, улс төрийн бай болсон хүмүүс дээр гэрлээ тусгадаг, ийм кэйсүүд дээр мэдээлэл өгөхдөө ихээхэн нээлттэй ханддаг зэргийг нь иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагынхан мэднэ.

Хөгжлийн банкны асуудал л өдгөө хөвөрч буй болохоос үүний цаана УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен нарын хэргээс эхлээд, авлигын процесстоо яг "гардуулсан" том, жижиг дарга нарын олон кэйс дарагдаж буй. 2022 онд 2 их наяд 373.8 тэрбум төгрөг авлигачдаар нөхөн төлүүлсэн гэсэн статистик бий ч том дүнтэй олон хэрэг дарагддаг, шийдэхдээ хялбаршуулсан журмаар торгоод өнгөрдөг жишиг нэгэнт бий.

Эрх баригчдын дохиураар хөдөлдөг гэж хочилмоор АТГ энэ цагт зөв кэйсүүд дээрээ зарчмын дагуу гэрлээ тусгаасай. Эрх баригчдын дэмжлэг, түлхээсээр акц хийсэн хэрэг, нөхөн төлүүлсэн дүнгээрээ битгий пи-ар хийгээсэй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-07 16:26

БАРИЛАА ХОРИЛОО ВООВ БРАВО ДЭЛХИЙД ГАНЦХАН ТӨРӨӨСӨӨ ХАМААРАЛГҮЙ БОР ЗҮРХ БООДОЛТОЙ МӨНГӨӨРӨӨ АЖИЛЛАДАГ МОНГОЛЫН АТГ ИЙМ САЙХАН ГАЗАРТАЙ БОЛОХООР ДАРГА НАР ЯДУУРЧ ИРГЭД АРД ТҮМЭН ЧУХАМ Л БАЯЖААД БӨӨЛЖӨӨД ТОСООР ГУЛГИЖ ТОРГОНД ХӨЛБӨРӨӨД БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ.

Зочин
Зочин
2022-10-08 09:35

Урдах олон кейсдээ амаа үдүүлж хөлөө тушуулчихаад баярлаад байдаг аан... Миний мэдэх, ил болсон олон кейсүүд АТГ дээр очоод таг.

Холбоотой мэдээ

Back to top button