Нийгмийн

Алтай таван богдод сураггүй болсон АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоолоо

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын харьяат П /40 настай, эрэгтэй/ “Алтай таван богд” ууланд авиралт хийж яваад буцаж ирээгүй гэсэн мэдээлэл 09 дүгээр сарын 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 9 дүгээр сарын 22-оос эхлэн Алтай таван богдын Малчны оргил, Хүйтний оргилд эрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг зогсоож, Алтай таван богд уулын ойр хавьцаа газар нутгаар эрэн хайх ажиллагааг явуулж байсан юм.

Мөн ОБЕГ-ын даргын шийдвэрээр “Монголын Уулчдын холбоо”-ны уулчид болон баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газрын уулчин аврагчдаар хүч нэмэгдүүлэн, эрлийн ажиллагааг зохион байгуулж байсан боловч ар гэрийн хүсэлтийн дагуу эрлийн ажиллагааг зогсоолоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button