ДЭЛХИЙ

Ким Жон-Ун Дональд Трампаас хувийн шинжтэй захидал хүлээн авчээ

Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон-Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас “хувийн”агуулгатай захидал хүлээн авлаа. Ким уг захидлыг өөрөө “онц сайн” хэмээн онцгойлсон бөгөөд, “үнэнхүү чухал сэдвийг хөндсөн байсан” гэж тодорхойлсон тухай нутгийн хэвлэлийн агентлаг KCNA мэдээлсэн байна.

Мөн, “Трампын гайхалтай их зориг байлаа” гэж тэрбээр хэлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Захидлын утга агуулгын тухай өөр нарийн мэдээлэл ил болоогүй байгаа юм.

АНУ-ын Цагаан Ордон тус захидлыг албан ёсных мөн гэдгийг Ройтерс хэвлэлийн агентлагт батлан хэлсэн. “Захиа ерөнхийлөгч Трампаас илгээгдсэн нь үнэн, хоёр улсын удирдагчийн хамтын ажиллагааны тухай сэдэвтэй юм” гэж парламентийн төлөөлөгч Сара Сандерс яриа өгчээ.

Энэ сарын эхээр Д.Трамп Ким Жон-Унаас “үзэсгэлэнтэй” (түүний тодорхойлсноор) захидал хүлээн авсан тухай мэдээлэл гарч байсан. Тэдний дотно харилцаа зөвшилцөлд орох болсон нь хоёрдугаар сард болсон Вьетнам дахь чуулга уулзалтаас эхтэй гэж судлаачид үздэг. Тухайн үед Д.Трамп Кимийг “тун ухаалаг залуу” хэмээн цоллосон бөгөөд түүнээс цаашид их зүйл хүсэн хүлээж байгаагаа илэрхийлж байсан билээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button