Нийгмийн

“Дураараа бишээ дүрмээрээ” зорчихыг уриалж байна

Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо жил бүр тогтмол өсч, сүүлийн 10 жилд 4 дахин нэмэгдэж, 970000 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр ослын тохиолдол жил бүр ихэсч байна. Сүүлийн 3 жил /2016-2018/-д хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсоноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Цагдаагийн байгууллага нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх арга хэмжээг энэ оны 06 дугаар сараас 3 сарын хугацаанд иргэд, олон нийтийн дэмжлэг оролцоотой зохион байгуулсан.

Дээрх хугацаанд орон нутагт үйлдэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2% буурсан сайн үр дүн гарсан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, 2019 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Дураараа биш ээ Дүрмээрээ” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийн нэгдсэн арга хэмжээг 10-11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн. Төв суурин газарт доорх зөрчлүүд хамгийн ихээр бүртгэгдсэн байдаг.

Үүнд: Замын хөдөлгөөн зохицуулах дохио буюу гэрлэн дохио зөрчих, уулзвар нэвтрэхэд эгнээ байр, тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчиж хөндлөн замаас ирсэн тээврийн хэрэгсэлд саад учруулахаар бол уулзвар луу орохыг хориглоно гэсэн заалтыг зөрчдөг, урсгал сөрөх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, аюултай нөхцөл байдалд гүйцэж түрүүлдэг, түр ба удаан зогсоход зогсоол талбай байхгүйг мэдсээр байж дахин дахин тойрч явдаг эсвэл зохиомол түгжрэл үүсгэн нэгдүгээр эгнээнд орхидог, тээврийн хэрэгсэл байрлан явах, дуут дохио өгөх, жолоочийн үүрэг /зам тээврийн осол, хэргийн үед тухайн хүнд анхан шатны тусламж үзүүлдэггүй, ослын газрыг орхиж зугтдаг/, хажуу хоорондын зай тохируулаагүй зэрэг зөрчлүүдийг замын хөдөлгөөнд оролцохдоо гаргахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох зөрчлүүдийг удаа дараа гаргаж байна.

Иймд дээрх зөрчил, дутагдлыг бууруулах, иргэд, хөдөлгөөнд оролцогч нарт ойлгуулж зөв дадал хэвшил, соёлыг хэвшүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг эхлүүлж байна. Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хөдөлгөөндөө Дураараа биш Дүрмээрээ оролцохыг уриалж байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button