Нийслэл

Сурагчдын үдийн цайнд түлэгдсэн талх өгч байжээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайнд хатсан талх нийлүүлсэн зураг цахим сүлжээнд эцэг эхчүүдийн шүүмжлэлийг дагууллаа. Иймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус сургуульд үдийн цай нийлүүлдэг “Инж-Ану” ХХК”-ийн үйл ажиллагааг цуцлах саналыг хүргүүлжээ.  Тодруулбал, 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлж буй “Инж-Ану” ХХК, хичээлийн нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэн Н.О цайны газарт Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс өнгөрөгч есдүгээр сард шалгалт явуулжээ.

Шалгалтаар “Инж-Ану” ХХК нь зориулалтын бус байрыг өөрчлөн засварлаж гал тогооны зориулалтаар ашигласан, хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулсан, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, зэрэг зөрчил илэрсэн аж.

Мөн хичээлийн нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэн Э.О-ий ажиллуулж буй цайны газар нь үйл ажиллагаа эрхлэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт хийлгэж, бүртгүүлээгүй юм байна. Үүнээс гадна гал тогооны хана таазны будаг ховхорч, ан цав үүссэн, бохир орчинд үдийн цай бэлтгэхээс гадна аяга таваг хадгалах, хатааж, ариутгах төхөөрөмжгүй, дотоод хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчлүүд илэрч байжээ.

Дээрх зөрчлийг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын  газраас иргэн Э.О-тэй байгуулсан гэрээг цуцалж, цайны газрын үйл ажиллагааг зогсоох, стандартын шаардлага хангасан хоолны газар ажиллуулах талаар тус сургуулийн захиралд албан бичиг хүргүүлсэн юм байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

ЭХ СУРВАЛЖ: НМХГ

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close