НийгмийнНИЙСЛЭЛ

Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэгчийг өрхүүдэд нэг удаа үнэгүй тараана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нэг удаа үнэгүй тараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэл хийхээс өмнө угаарын хийнд хордож, амиа алдсан зургаан иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаарын хийнд хордох тохиолдол гарсан. Тиймээс угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гарлаа.

Одоогийн байдлаар 25 мянган тонн шахмал түлшийг борлуулжээ. Түүхий нүүрсээс шахмал түлшинд шилжиж байгаа буюу галлагаанд хувьсгал хийж байгаа. Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцахгүй.

Иргэд маань стандартын зуух хэрэглэж, битүүмжлэлийг сайтар хангах шаардлагатай байгааг сүүлийн үед болсон ослууд харуулж байна. Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг өгсөн ” гэсэн мэдээлэл өглөө.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Хөхөө өвлийн хүйтэнд мэдрэгч дуугарлаа гээд ха####га үүдээ дэлгээд суух нь ээ дээ Бүр хөлдөж үхэх юм бн лдаа

LesOrdiff
LesOrdiff

Buy Diflucan Online http://viacialisns.com/# – Buy Cialis Is Disulfiram Approved In Canada cialis generic Buy Brand Name Propecia

Back to top button