Нийгэм мэдээ

Унтаж байхад нь цонхоор орж, гар утас, хүнсийг нь хулгайлжээ

Хоёр иргэнийг унтаж байхад нь байрны цонхоор орж ирээд, гар утас болон бусад хүнс, гэр ахуйн бараа бүхий 2.7 сая төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 2022.07.04-ний шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрны онгорхой цонхоор иргэн Э нь орж ирээд, М, Т нарын iPhone Xr болон iPhone 12 Pro Max загварын гар утсыг хулгайлжээ. Түүнчлэн найман ширхэг “Ноншим” савтай гоймон, нойтон салфетка, ариун цэврийн хэрэгсэл, барааны саван зэргийг авсан байна. Улмаар хүч хэрэглэлгүй, шунахайн сэдлээр бусдын эд зүйлсийг хулгайлсан хэрэгт холбогдсон байна.

Хохирогч М, Т нар нь байр түрээсэлж байжээ. Харин долдугаар сарын 5-ны өглөө сэрэхэд гар утас нь байхгүй байсан тул цагдаад хандсан байна. Харин шүүгдэгч Э нь тухайн үед согтууруулах ундаа ч хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Мөн гар утаснуудыг хямд үнээр зарсан байна. Ингэхдээ "Би нууц үгээ мартаад хэрэглэж чадахгүй байгаа" хэмээсэн байгаа юм.

Түүнд нэг жил хорих ял оноосон байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-18 10:55

Түрээс ч гэсэн гэр нь. үүнд заав�##� түрээсэлдэг гэж дурдах шаардлага байна уу ? 2. ганц хулгайн за�##�таар хэмжиж болохгүй. Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна.

Стар
Стар
2022-11-18 11:02

ямар бөх унтдаг золигнууд вэ

Холбоотой мэдээ

Back to top button