Нийгэм мэдээ

Урсгал сөрсөн автомашинд өөр автомашины дугаар зүүсэн байжээ

Өчигдөр буюу баасан гарагийн орой цас ихээр орж, халтиргаа гулгаа ихэссэнээс үүдэн "тэг зогсолт"-ын хэмжээнд түгжрэл бий болсон. Энэ үеэр яаралтай тусламж үзүүлэхээр явж буй түргэний тэрэг ч аргагүйн эрхэнд эгнээндээ түгжирч байгаа дүр зургууд сошиал орчинд эмзэглэл дүүрэн мэдээлэгдэж байв.

Тэгвэл урсгал сөрж явсан хоёр автомашины зураг ч мөн анхаарал татах болоод байна. Хэн нэг төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд нь түгжирч байхад тусгай хамгаалалттайгаар урсгал сөрсөн байж болзошгүй нөхцөл байдал ийн ажиглагдсан.

Харин тус хоёр автомашины ард явж байсных нь дугаар 0022 УНҮ бөгөөд шүүж үзвэл Land Cruiser 570 маркийн автомашинд бүртгэлтэй байна. Гэвч зургаас харахад Land Cruiser биш, Mercedes Benz маркийн автомашинтай төстэй. Өөрөөр хэлбэл өөр автомашины дугаар зүүжээ.

Харин урд явж байгаа нь 0770 УАМ. Энэ хоёр автомашин хоёул Т-гийн нэр дээр (байгууллага дээр )бүртгэлтэй бөгөөд 2016 онд хилээр орж иржээ.

Ерөнхийлөгчийн автомашины араас дагадаг тусгай хамгаалалтын автомашин мөн 0022УНҮ-ийн адил Mercedes Benz байдаг бөгөөд дугаар нь 0011УНҮ юм. Хоёр жилийн өмнө мөн 0011УНҮ дугаар нь Land Cruiser 570 маркийн автомашин дээр бүртгэлтэй байж, зөрж байгаа нь хэвлэлээр мэдээлэгдэж байсан.Энэ үүднээс 0022 УНҮ нь УИХ-ын дарга Г.Занданшатарын хамгаалалтын машин байх магадлалтай байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-19 18:31

Үнэн юм бна уу

Хохьдоо
Хохьдоо
2022-11-19 21:22

Сонголтоо хийсэн та нар юу гэж гонгиноод бгаан 2016-2020багаар нь гээд баахан ##и##аа биздээ 100жилийн мед##аа 100,0тайгаа дуусаа юу

Зочин
Зочин
2022-11-20 00:53

L###r

Зочин
Зочин
2022-11-20 11:20

Хэдийд нь амжаад дугаараа сольчихдог байна аа. Магадгүй автоматаар солигддог байх.

Зочин
Зочин
2022-11-20 20:44

ХОХЬ ЧИНЬ АЦНУУДАА ТА НАРЫН СОНГОСОН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН АЛУУРЧИН БӨГСЧИНГҮҮД ЭНЭ ЮУ Ч БИШ ҮҮНЭЭС Ч АЙМААР ЮМНУУДЫГ ЭД НАР ХИЙНЭ ХОХЬ ЧИНЬ ДЭЭ ЛАЛАРУУДАА ӨЛСӨЖ БАЙНА УУ? ДААРЧ БАЙНА УУ? ӨШӨӨ Ч ӨЛСӨНӨ ДААРНА

Холбоотой мэдээ

Back to top button