Нийгэм мэдээ

Дүүргийн ЗДТГ-ын алба хаагч, хэсгийн ахлагч нарыг цас цэвэрлэгээнд дайчилжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цас цэвэрлэгээний талаар мэдээлэл өглөө.

"Өнөөдөр/2022.11.19/ 11:00 цагийн авто зам болон гудамж зам талбайн зорчих хэсгийн нуухны цэвэрлэгээнд шүүрийн 15 машин, явган зам цэвэрлэгээнд 12 бичил ногоон төхөөрөмжийн тусламжтайгаар халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллалаа.

Өчигдөр 13:00 цагаас үргэлжлэн орсон цас цэвэрлэгээг тасралтгүй хийж, шөнийн 00:00 цагаас хойш нэмэлтээр 172 тонн бодис, 38 тонн давс замуудад цацсан.

Төв талбайн цэвэрлэгээний хусах ачих ажилд 3 механизм, цас тээвэрт 7 задгай техниктэйгээр ажиллаж байна. Өглөөний ээлж 06:00 цагт хариуцсан зам талбайдаа гарч цас цэвэрлэгээний ажил ид өрнөж байна.

Өчигдөр өдөр нийслэлийн 7.8 сая метр квадрат замын цэвэрлэгээнд тусгай зориулалтын 94 машин техник, 579 зам талбайн үйлчлэгч ажиллалаа. Нийт замуудад зориулалтын 185 тонн бодис, 282.9 тонн давс зам талбайд цацаж халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлсэн.

Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2,839 аж ахуйн нэгж байгууллага орчны 50 метр буюу нийт 171,248 м.кв талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгээд байна.

Автомашины зорчих хэсгийн 80 хувьд зориулалтын давс, бодис цацагдсан бөгөөд явган замын цэвэрлэгээ хангалтгүй байгаа. Тиймээс Захирагчийн ажлын албаны нийт албан хаагчид болон есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын хариуцсан алба хаагчид, хэсгийн ахлагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ иргэн, аж ахуйн нэгжүүдийг цас цэвэрлэгээнд гарах, орчны 50 метрийн цэвэрлэгээг хийх чиглэл өгч төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-20 11:32

Хэсгийн ахлагч нарыг дайчлах нь зөв бөөн ховын туламнууд аймаар худ�##�ч хулгайчууд шүү хэсгийн ахлагч нар бас болоогүйээ ядарсан хүнд туслах нэрээр таарсан авилага нэхнээ өгөөгүй нэгнийг яахаас ч буцахгүй гүжирдэнэ үнэн б�##�иар авгөй хөгшчүүлийг солих хэрэгтэй шүү 2024 оны сонгуулиас өмнө

Холбоотой мэдээ

Back to top button