Нийгэм мэдээ

Дөрөв хоног эрэн хайж буй О.Отгонбат сугалааны шууд нэвтрүүлэг хөтөлж байна

Жүжигчин О.Отгонбатыг дөрөв хоног эрэн хайж буй тухай өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажил явуулсан нь үнэн. Харин олдчихсон байгаа. Материалжуулах ажил үргэлжилж байна" гэсэн хариу өгсөн юм.

Тэгвэл О.Отгонбат өнөөдөр "Сүлд" болон "Өлзий" телевизүүдээр "Хийморьтой 20 сугалаа"-ны хөтлөгчөөр ажиллаж, шууд эфирээр гарч байгаа нь анхаарал татсан юм.

Энэ талаар "Хийморьтой 20 сугалаа"-ны нэвтрүүлгийн албатай холбогдон тодруулахад "О.Отгонбат ер алга болоогүй. Дөрөв хоног эрэн хайх битгий хэл сүүлийн долоо хоног өдөр бүр ажилдаа ирж, нэвтрүүлгээ хөтөлж байгаа" гэсэн мэдээлэл өглөө.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-20 14:31

Харин тийн

Ggg
Ggg
2022-11-20 15:03

Hudalch ulugchinguud shuud newtruuleg bish yum baina

Зочин
Зочин
2022-11-20 16:51

Бичлэг юм биш үү

Өвгөн
Өвгөн
2022-11-27 07:59

Хуурамч Отгонбат бна ккк...

Холбоотой мэдээ

Back to top button