Нийгэм мэдээ

Дөрвөн өнчин хүүхэд Ц.Мөнхтуяа багшийгаа бараадан, төвийн сургуульд суралцахаар боллоо

Манай сайтын сурвалжлах баг СХД-т бие даан амьдарч байсан 4 өнчин хүүхдийн асуудлыг хөндөн сурвалжилсан.

Уулын орой дээр, хашаа хороо, цоож цуурга муутай монгол гэрт согтуу хүмүүсээс айж зутруухан амьдарч байсан хүүхдүүдийн амьдралыг сурвалжлан нийтэлснээр тулгамдсан асуудлаад нь эхнээсээ шийдэгдсээр байна.

Тодруулбал, насанд хүрээгүй захиран зарцуулах эрхгүй заалтаар хуримтлагдаад байсан халамж, тэтгэмжийн мөнгүүдийг олгосон. Мөн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлээс өрнүүлж буй тусламжийн аян олны анхаарлыг татсан. Хамгийн сүүлийн мэдээллээр хүүхдүүдийг Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль руу шилжүүлэн сургахаар болжээ. Учир нь тэд одоогоор тус сургуулийн ойролцоо багшийнхаа өдөр өнжүүлэх төвд амьдарч байгаа юм.

Бид хүүхдүүдийг хамгаалж, туслалцаа үзүүлэн, өдөр өнжүүлэхийн байрандаа амьдруулж буй багш Ц.Мөнхтуяатай холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.

Ц.Мөнхтуяа багш "Хүүхдүүд маань миний түрээсэлдэг өдөр өнжүүлэх байранд амьдарч байгаа. Ямартай ч эхний ээлжинд энэ байрандаа ойрхон сургуульд шилжүүлж оруулахаар боллоо. Цаашдаа багш нь их өөдрөгөөр харж байна л даа. Одоо хандивын мөнгө 9 сая 300 мянга цуглаад байна. Энэ мэтээр цуглуулсаар хүүхдүүдээ нэг өрөө байртай болгоно гэсэн зорилготой. Хаана байрны боломж гарах нь уу, тийшээ бас шилжих л болох байх. Юутай ч тэр цаг болтол дулаахан, айх аюулгүй эндээ амьдраад, сураад байлгаж байна" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 13:31

багшид баярл�##�аа

Зочин
Зочин
2022-11-21 13:51

Mundag bagshid ajild ni amjilt mundag setgeltei bna da eruul enhiig husie

Зочин
Зочин
2022-11-21 13:54

Ashgvi deeee bagshid uneheer ih bayrlalaaa

Зочин
Зочин
2022-11-21 13:54

Сайхан сэтгэлтэй,ардын багш таньд баярл�##�аа.

Зочин
Зочин
2022-11-21 13:54

Нинжин сэтгэлтэй багш танд баярл�##�аа.Амжилт хүсье.

Зочин
Зочин
2022-11-21 13:54

Жинхэнэ монгол бүсгүй чамд хайр бэлэглэе,аз жарг�##� хүсье.

Зочин
Зочин
2022-11-21 13:58

handiviin dans ni hed yum bol

зочин
зочин
2022-11-21 14:00

Дэмжлэг тусл�##�цаа үзүүлж байгаа нь сайша�##�тай боловч 1 өрөө байранд ороод цаашид байрны төлбөр тооцоо тог цахилгааны мөнгө хэрэглээний мөнгөө наад хүүхдүүд чинь яаж олно доо хажууд нь насанд хүрсэн хүн байдаг бол бас учиртай. ганц охины нуруун дээр их л ачаа ирэх нь дээ

Зочин
Зочин
2022-11-21 14:49

Гэр бол дажгүй гэр байсан. Айлыг бас тэгж доромжилж болохгүй байх. Аюулгүй байд�##�, гэрээ авч явах хүн байхүй л байсан болохоос гэр ол муу харагдаагүй.

Зочин
Зочин
2022-11-21 14:52

Нээрээ л хатуу ч гэсэн үнэн үг. Хэдэн хүүхэд гаргахаа сайн бодох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button