Нийгэм мэдээ

“Үлгэр домог, өв соёл-2022” төсөлд 8100 сурагч хамрагджээ

ХБНГУ дахь Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа санаачилгаар “Үлгэр домог, өв соёл- 2022” төслийг Соёлын яамны “Соёл, урлагийг дэмжих сан”-гийн дэмжлэгтэй “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” төрийн бус байгууллагаас жишиг төсөл хэлбэрээр хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 2022 оны 09 сарын 17-оос 11 сарын 10-ыг хүртэл 15 үйл ажиллагааны хүрээнд 140 гаруй арга хэмжээг зохион байгуулж, Нийслэлийн 9 дүүргийн 15 сургуулийн 6000 гаруй сурагчийг, үзэсгэлэнгийн арга хэмжээг оролцуулаад 8100 сурагчийг амжилттай хамрууллаа.

Төслийн хүрээнд,

  1. “Миний үлгэрийн ертөнц” уралдаан
  1. Гэрэгэт элч
  2. Мэргэн түшмэд
  3. Сайн үйлсийн баатрууд
  4. Алдартны өргөө
  5. Үлгэрийн баатрууд амилсан нь
  6. Үлгэрийн ертөнц музейд
  7. Үлгэрийн урлан
  8. Богцтой бадарчин
  9. Үлгэрийн студи
  10. Амтат үлгэр
  11. Үлгэрийн цаг
  12. Үлгэрийн цахим өргөө
  13. Миний үлгэрийн ертөнц үзэсгэлэн
  14. Статистик судалгаа зэрэг 15 үйл ажиллагааг зохион явууллаа.

Энэ жилийн “Үлгэр домог, өв соёл” төслийг  “Хүн, байгалийн харилцан шүтэлцээ” сэдвийн доор зохиож, сэдвийн дагуух үлгэр домог, сургамжит зохиолуудыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан сонгож, салбар салбарын хүмүүсээр уншуулж, хүүхдүүдтэй харилцан ярилцлаа.

            Түүнээс гадна өв соёлыг таниулах, түгээх ажлын хүрээнд тууль хайлуулж, монгол аман зохиолын онцлогийг таниулах үлгэрүүд ярилцах, түүнээс сэдэвлэн бүтээл туурвих, тайзны урлаг буюу хүүхэлдэйн жүжигчилсэн тоглолтоор агуулгыг хүргэх, сурагчид өөрсдөө засаж бэлтгэсэн тайзан дээрээ өөрсдийн гараар урласан баатруудаа амилуулах зэргээр хүүхдийн оролцоо, бүтээлч байдлыг дэмжсэн олон арга хэмжээ зохиосон юм.  

            Төслийн хаалтын үйл ажиллагаа 11 сарын 23-нд Гадаад харилцааны яаманд болж, энэ жилийн төслийн тайлангаа танилцуулж, үр дүнгээ хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-25 00:45

Хөөрхөн арга хэмжээнүүд болсон шүү

Холбоотой мэдээ

Back to top button