НИЙГЭМУЛС ТӨР

ОУПХ: Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй сулласнаараа Монгол Улсын шүүх хараат бус гэдгээ батлан харуулна

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны /ОУПХ/ удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны гишүүн  Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат нар өнөөдөр /2019.10.10/ мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ОУПХ-оос Монгол Улсад 2019 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд ажилласан талаарх тайланд дурдсан дүгнэлт зөвлөмжийг танилцууллаа.

Дүгнэлт зөвлөмжид:

  1. Захиалагчийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, гурван ялтныг яллахад гарсан шүүхийн алдааг засахад УИХ, Түр хороо мухардмал байдалтай байна гэж үзсэн.
  2. Түр хорооноос хэрэгт холбогдолтой, бичиг баримттай танилцах боломжоор хангагдахгүй байгаа нь бодит байдалд тулгуурласан дүгнэлт гаргах боломжийг Түр хороонд олгохгүй байна.
  3. Тагнуул 3 ялтныг зохиомол хэрэгт тулгаж, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн байна.
  4. Захиалагчийн хэрэг 20 гаруй жил илрэхгүй байгаа нь С.Зоригийн хэргийг өнөөг хүртэл нууцаас бүрэн гаргаагүйтэй холбоотой гэж дүгнэсэн байна.
  5. Нууцаас гаргасан шүүхийн шийдвэрүүдийг орчуулан, ОУПХ-нд өгнө гэсэн амлалтаа Монгол Улсын хууль хяналтын байгууллагынхан одоо хүртэл биелүүлэхгүй байгааг хатуу анхааруулсан байна.
  6. С.Зоригийн гэр бүл, өмгөөлөгчид, Түр хороонд 3 шатны шүүхийн шийдвэрийг өгөх шаардлагатай гэдгийг зөвлөсөн байна.
  7. Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон, Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан байхад тэднийг суллахгүй байгааг ОУПХ-ны Хүний эрхийн хороо буруушааж, тэднийг нэн даруй суллахыг Монголын эрх баригчдад уриалсан байна.
  8. Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй сулласнаараа Монгол Улсын шүүх хараат бус гэдгээ батлан харуулна гэж Хүний эрхийн хороо үзсэн байна.

2019.10.13-17-ны хооронд Белград хотод ОУПХ-ны 141-р чуулганд Түр хорооноос ирүүлэх тайланг хэлэлцэнэ. ОУПХ-ны дэргэдэх Хүний эрхийн хорооноос Монгол Улсад 2019 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд ажилласан тайланг УИХТГ-ын Гадаад харилцааны хэлтэст 9-р сарын 6-ны өдөр ирүүлсэн байтал уг тайланг сарын дараа буюу 10-р сарын 4-ний өдөр Түр хороонд өгсөн. Энэхүү тайланг санаатай, санамсаргүй алин боловч бүтэн сарын турш нуун дарагдуулсны улмаас Монгол Улс Хүний эрхийн хороонд тайлангийн хариу өгөх хугацаа хэтэрсэн ноцтой алдаа гарсанд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардаж байна хэмээсэн байна. 

Мөн Түр хорооноос хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудад энэхүү тайланг яаралтай хүргүүлэх шийдвэр гаргалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-02-02 03:29

Propecia Canada Pharmacy Online http://abuycialisb.com - Cialis Ou Acheter Du Viagra cialis 5 mg best price usa Photo Propecia Finasteride

StevSlarie
StevSlarie
2020-02-04 14:21

Levitra Oder Cialis http://cialisjh.com - Buy Cialis Venta De Kamagra Por Internet Buy Cialis Generic Macrobid On Sale Canada Mastercard Acceptedglucophage

LesOrdiff
LesOrdiff
2020-02-09 10:59

Levitra Preise Deutschland http://viacialisns.com/# - cheapest cialis Propecia Mental Side Effects Buy Cialis Cats And Keflex

Холбоотой мэдээ

Back to top button