Нийгэм мэдээ

Жирэмсний тэтгэмжээ хугацаанд нь тогтоолгож чадаагүй бол нөхөж авах боломжтой

Жирэмсэн эмэгтэй 31-32 дахь долоон хоногтоо эмнэлгийн хуудсаа авч чадаагүй бол тэтгэмжийн мөнгөө тогтоолгож чаддаггүй байсан. Тэгвэл энэ байдлыг өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн иргэн шүүхэд хандан тэтгэмжийн мөнгөө нөхөж авах боломжтой аж.

Тодруулбал, НДЕГ-ын даргын 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалд:

"Эмнэлгийн хуудас олгох, хынах журам-ын 2.6-д жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэнд эмнлэгийн хуудсыг нирэмсний 31-32 долоо долоо хоногтойд олгоно".

"4.8.2"-т жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд эмнэлгийн хуудас бичих олгохгүй" хэмээн заажээ.

Энэхүү журам учир дутагдалтай буюу хэт шахуу хугацаа заадаг тул ихэнх ээжүүд эмнэлгийн хуудсаа авч чадалгүй хохирдог байна. Тэгвэл хохирсон иргэн Захиргааны хэргийн шүүхэд дээрх асуудлаар хандахад Улсын дээд шүүхээс үндэслэлгүй хэмээн үзэж нөхөн олгуулах шийдвэрийг гаргажээ.

Үүнтэй адил тохиолдлоор хохирсон ээжүүд мөн адил шүүхэд хандсанаар тэтгэмжээ тогтоолгон нөхөж авах боломжтой гэсэн үг. Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 10-аас хойш хохирсон иргэдэд энэ боломж нээлттэй.

M.Бат

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-29 12:18

Аштай юу даа. Бөөн явд�##� чирэгдэл болдог шүү олж авах гэж

Зочин
Зочин
2022-11-29 12:19

Saihan medeee bn odooo goy tsahimaas tsahimiiin hoorond shiidegdeg bolchihwol

Зочин
Зочин
2022-11-29 12:19

Энэ ёстой зөв шийдвэр гаргажэээ.

Зочин
Зочин
2022-11-29 12:21

Үүий төлөө бат зогсож чадсан жирэмсэн эх Сувдаадаа баярл�##�аа тэгсэнээр энэ боломж нээгдсэн билээ

Зочин
Зочин
2022-11-29 12:24

Uunii toloo temraej chadsan jiremsen ehed bayrlalaa

Зочин
Зочин
2022-11-29 18:16

Худлаа юм бна лээ тийм хуулийн за�##�т ор ирээгүй тийм юм бхгүй гээд буцааж бна гэсэн.

Жирмэээ
Жирмэээ
2022-11-30 16:10

Энэ хэр үндэслэлтэй бол хөөцөлдөж үзсэн ээжүүд б.а ууу????

Холбоотой мэдээ

Back to top button