Нийгмийн

Авто машины бүхээгт хавчуулагдан амиа алдсан хэрэг гарчээ

Өчигдөр /2019.10.10/ хоёр ачааны автомашин мөргөлдсөн ноцтой осол гарсан байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Шугамын хөндий” гэх газар уг осол болсон аж. Ослын талаар дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт 18.00 цагийн орчимд ирж, дуудлагын дагуу Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн дөрвөн алба хаагч, нэг автомашинтай 40 км зам туулан 19.40 цагт очсон байна. Урьдчилсан үзлэгээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс тус аймгийн Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин, “Потон” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Норд бенз” загварын ачааны автомашины жолооч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байхыг олж тогтоосон бөгөөд талийгаач А-гийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Т.САНТ

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close