УЛС ТӨР

З.Баянсэлэнгэ: Энэ бямба гарагт дараагийн 10 мянган айлыг бүртгэнэ

Өнөөдөр /2019.10.11/ МАХН-аас “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийнхөө талаар дахин мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

ЭНЭ ХӨТӨЛБӨР МАХН-Д АШИГТАЙ БОЛООД ЗҮТГЭЭД БАЙГАА ЮМ БИШ

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий бөгөөд бид эдийн засгийн нарийвчилсан судалгаа хийж уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Цаашлаад өрхийн эдийн засгийн чадамж дээшилнэ. Хүн бүр хүүгүй, урьдчилгаагүй орон сууцанд орсон тохиолдолд ажил хөдөлмөр эрхэлье гэсэн эрмэлзэлтэй болно. Хувийн байгууллагууд ч төрийн дарамтгүй, авлига хээл хахуульгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Цаашлаад ажлын байр нэмэгдэнэ. Маш олон эерэг давуу талууд эндээс харагдаж байна.

Улс орны хөгжил, өрхийн хөгжлийн гол асуудал бол орон сууц. Өнөөдөр төрийн бодлогоо утаа, сайжруулсан түлш, утаагүй зуух гэж харж байна. Гэтэл эцсийн дүндээ гэр хорооллын айлуудаа багасгах, тэр айлын эдийн засгийг нь хөл дээр нь босгох, сайхан орчинд амьдруулах төрийн бодлого дутуу байна. Үүнийг МАХН өөр өөрсдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж байсан хөтөлбөрөө эдийн засгийн судалгааг нь хийгээд хэрэгжүүлье гэдэг зорилт тавиад ажиллаж байна.

ЭНЭ ХӨТӨЛБӨРИЙГ ӨӨРТ НЬ АШИГГҮЙ ХҮМҮҮС Л ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Маргааш бид хоёр дахь бүртгэлээ хийнэ. Эхний 10 мянган айл бүртгүүлсэн. Хоёр дахь 10 мянган айл бүртгүүлэхэд бэлэн болоод байна. Үүнийг дэмжиж буй иргэд, айл өрх МАХН-ын байран дээр 11-17 цагийн хооронд хийх бүртгэлийн ажилд хамрагдаарай.

Бидний хийсэн тооцоо иргэдээс ирсэн мэдээллийн хамт илүү баталгаажиж, илүү нарийвчилсан тооцоо гарах юм шүү.

Ирэх жилийн өдийд эхний 50 мянган өрхийг орон сууцанд нь хамруулна гэсэн тооцоо судалгаа бий. Хүмүүс энэ хийх гэж буй ажлын хүчийг сулруулах, сонгуулийн шоу хэлбэр рүү оруулах гэж байна. Тиймээс ч Эрдэнэжамьяангийн ярианд эгдүүцсэн байж болно. Хувь хүний асуудлыг би мэдэхгүй. Минийхээр МАХН ихэвчлэн эрх баригчдын хөлсний жиргээчид рүү хандсан хандлага төрүүлсэн. Энэ ажил хэнд ашиггүй вэ тэдгээр нөхөд болон банкныханд таалагдахгүй байгаа. Учир нь уг хөтөлбөр банктай хамаагүй, тэднийг оролцуулаагүй. Төр, иргэн, аж ахуйн нэгж гурвын хоорондын харилцаа л явж буй тул ашиггүй байгаа хүмүүс л ийм мэдээлэл гаргасан гэж ойлгож байгаа.

Монголчуудын 55 хувь нь өр зээлтэй байгаа. Ийм иргэд хуримтлалгүй учир орон сууцанд орж чадахгүй. Олж чадлаа гэхэд банкны хатуу шаардлагыг хангаж чадахгүй байгаа. Бид банкны тэр хатуу босгыг болиод, хүүгүйгээр иргэд сар бүр өөрийн эдийн засгийн тооцоонд суурилсан кв.м байр худалдаж авбал болно гэдэг тооцоо судалгаа хийсэн. Нэг сая төгрөгийн өрхийн орлоготой айл 195 мянган төгрөгийн түрээсийн орон сууцанд хангалттай хамрагдаад явах боломжтой гэж бид харж байгаа.

Одоо бид хаа, хаана ухамсартай байя. Бид сонгууллийн дүрмээр тоглоод 30 гаруй жил боллоо. Бид юу олж авав. Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд маш их байна. Шилжилт зогсчихсон тул хөдөө орон нутгийнхаа хаягтай явж байна. Айлаас айлын хооронд, түрээсээс түрээсийн хооронд амьдарч байна. Энэ хөтөлбөр МАХН-д ашигтай болоод зүтгээд байгаа юм биш, монголын нийт ард түмэнд хэрэгтэй хөтөлбөр учир бүгдээрээ эв нэгдэлтэйгээр, ханцуй шамлан оролцъё гэж уриалж байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Махн
Махн
2019-10-11 13:09

Сайд байхдаа эхлүүлчихгүй яасан бэ. Одоо ч худлаа даа. Засгийн эрхийг авахын тулд хийж байгаа хахууль

Зочин
Зочин
2019-10-11 20:34
Reply to  Махн

Өгөөд үз л дээ бусдыг нь яадгийг чи мэдэж байгаа болхоор

Зочин
Зочин
2019-10-11 14:06

Z##laa teneg avgai hudlaa humuusiin tarhi ugaaj bhaar uur yum hii

Иргэн
Иргэн
2019-10-11 16:13

Энхбаяр гуай энэ хүүхэн хоёр юу болоо вэ гэнэтхэн ,бид нарыг газар гишгүүлэхгүй жаргаахнээ. Эр нь бирд ,эм нь �##�тан загасны эмгэн болчоо юу. Энэ нүүрс түлээн дундуур хага татаад л байр яриад л гэнэтхэн амь ороод л ирэх чинь. Энэ үүлэн солонго, үймээн таригчдаас з�##�хаж байна

Зочин
Зочин
2019-10-11 20:32
Reply to  Иргэн

Бусдууд нь үймээн тарихгүй байна уу

Зочин
Зочин
2019-10-11 22:44

Үнэгүй юм хавханд л бдаг. Улс нь өрөнд орчихсон бхад юугаар яаж үнэгүй байр босгож хүнд тараах гээд бгаа юм бол

Энхбаяр ккк
Энхбаяр ккк
2019-10-12 09:16

Болохгүй ч юм байхгүйл дээ гэхдээ манай бол мөрдөл байх�##�даа нөгөө гарууд идэж уугаад хөөсөн байр улсын хамаг мөнгө дуусгах байхдаа угнь бол г�##� түлэх заавар 6 тэрбум төгрөгийн зард�##� ккк 45 саяын байр бодвол овоо хэдэн айл байранд орох байсан байхдаа

Зочин
Зочин
2019-10-13 12:06

Баянсэлэнгэ удаа дараа гэмт хэрэг хийж байсан хүн одоо иргэдийн зовлонгоор шоу хийж эргээд хулгай хийхээр айсуй долоон уулын цаагуур д�##�д ор

амар
амар
2019-10-19 15:32

Зайлаа махн. ирэх жилийн өдийд гээд хуцаад байх юм аа тийм овоо юм бол одоо эхнээс нь айлуудаа оруулаач хулхидууулж ханахгүй юм даа иргэд

GO Gan-Od
GO Gan-Od
2019-10-21 15:26

Өдий нас�##�чихаад үлгэрт итгэлээ юу?! Ганцхан Нам Монгол Улсыг мэддэг болчихсон хэрэг үү?!?

StevSlarie
StevSlarie
2020-01-19 16:16

Where Can I Buy Levaquin [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Cialis Ventajas Y Desventajas Can I Take An Extra Keflex Levitra Quito

LesOrdiff
LesOrdiff
2020-02-09 20:31

Isotretinoin mastercard accepted with free shipping store http://buyciallisonline.com/# - Buy Cialis Lilly Cialis In Canada where to buy cialis online safely Effetto Viagra Uomini

Холбоотой мэдээ

Back to top button