ДЭЛХИЙ

Өдөр бүр гол гаталж сургуульдаа явдаг хүү Харвардын их сургуульд тэнцсэн түүх

Шургуу хөдөлмөр хийгээд тэсвэр хатуужил хоёр амжилт авчирдаг гэдэгт эргэлзэх хүн байхгүй биз. Филиппиний нэгэн малчин хүүгийн түүх үүнийг бэлхнээ нотолно. Тэрбээр гэр бүлийнхээ ядуу тарчиг амьдралаас үл хамаарч, боловсрол эзэмшихийн төлөө шаргуу хөдөлмөрлөсөн нэгэн. Түүний эл хичээл зүтгэлийг дэлхийд цуутай Харвардын их сургууль үнэлж, тэтгэлэг олгосон юм.

The Son Of A Filipino Farmer Overcame Poverty And Got Accepted At Harvard

Малчин гаралтай эл хүүг Ромник Л. Бланко гэдэг ба Филиппиний Булакан мужид мэндэлжээ. Аав нь хүүдээ гагцхүү чанартай боловсрол эзэмшүүлэхийг зорьж байсан тухай хожмоо дурссан байдаг. Ромник аавынхаа итгэл найдварыг хөсөрдүүлсэнгүй, ихэнх малчин хүүхдүүдийн адил сургуулиа хаясангүй. Сонирхолтой нь сургуульдаа явахын тулд тэр өдөр бүр гол гатлах асуудалтай тулгардаг байжээ.

Ромникийн өдрөөс өдөрт хичээнгүйлэн суралцаж буй байдал, өсөн нэмэгдэж буй оюуны чадавх нь ядуу буурай айлын тариаланч хүүхдүүдэд тусламж үзүүлдэг орон нутгийн буяны байгууллага болох Green Earth Heritage Foundation-н хараанд өртсөн аж. Уг байгууллагын сургалтад хамрагдсанаар англи хэл, компьютерийн хичээл заалгаж, дэлхийн түвшний их сургуульд суралцах бололцоог бий болгосон байна.

The Son Of A Filipino Farmer Overcame Poverty And Got Accepted At Harvard

Төд удалгүй Ромник өөрийнх нь урд асар том боломж олон улсын тавцанд байгааг олж анзаарсан тухайгаа хуваалцсан байдаг. Тэтгэлгийн сан түүнд Олон улсын Манила сургуульд элсэн суралцах боломжийг олгов. Ромник уг сургуулиа онц дүнтэй төгслөө. Үүний дараа л дэлхийн томоохон их сургуулиудад элсэх хүсэлтээ хүргүүлж эхэлсэн байна.

Тэр залуу Веслейн их сургууль, Дартмут коллеж, Абу Даби дахь Нью-Йоркийн их сургууль зэрэг нэр хүндтэй их сургуулиудын сонгон шалгаруулалтад нэгэн зэрэг тэнцжээ. Ромник эцэст нь Харвардын их сургуулийн тэтгэлгийг хүртэж чадсан юм.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: THINKING HUMANITY

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button