ДЭЛХИЙ

Энэтхэгт шашны арга хэмжээний үеэр 14 хүн нас барлаа

Ням гарагт Энэтхэгийн нэгэн муж болох Ражастанд хүчтэй бороо орж шуурга шуурснаас үүдэн том асар нурж, түүнд дарагдан 14 хүн нас барсан бол 50 хүн хүнд гэмтээд байна. Хохирогчдын зарим нь цахилгааны утсанд цохиулж амиа алдсан бол үлдсэн хэсэг нь асрын барилгын хэсгүүдэд дарагдаж гэмтсэн ажээ.

Hindustan Times сонинд мэдээлснээр нурж олон хүний амь авсан тус том хэмжээний майхан асарт 300 гаруй хүн цуглаж шашны арга хэмжээ зохион байгуулж байсан байна. Уг үйл явдал тус мужийн хойд хэсэгт оршдог Бармер дүүрэгт тохилджээ.

Мужийн гамшгийн аюул хариуцсан сайд Банвар Лал Мегвал усан бороо орж байхад ил аюултай цахилгааны утаснуудыг яагаад анхаарч ажиллаагүй юм бэ? Гэж ажилтнуудаа зэмлэсэн тухай хэвлэлүүд бичиж байгаа юм.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди уг болсон явдлыг “азгүй тохиолдол” хэмээн нэрлэж олон нийтэд мэдэгдэл хийсэн бөгөөд нурсан асар дотор явагдаж байсан шашны зан үйлийн талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байгаа юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button