НИЙГЭМ

Хөлдөөсөн тарвага нийслэл рүү оруулахыг завджээ

Тарваганы арьстай нь хөлдөөсөн 14 боловсруулаагүй махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан энэ сарын 10-нд илрүүлжээ. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчооны хяналт шалгалт хийх явцад иргэн Б-тэй холбогдох дээрх зөрчлийг илрүүлсэн байна. Тэрбээр Ховд аймгийн Жаргалант сумын захаас авчирсан гэж мэдүүлжээ.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button