ДЭЛХИЙ

Японд хар салхинаас үүдэн 5 хүн нас барж, 41 мянган өрх цахилгаангүй болжээ

Хагибис нэрт далайн хар салхи өнгөрсөн бямба гарагт буюу аравдугаар сарын 13-нд Япон улсын Токио хотыг дайрч өнгөрлөө. Үүний улмаас нэлээдгүй гамшигт үзэгдэл тохиолдсоноос ихэнх голууд үерлэж, нэжгээд хөрсний нуралт болсон юм байна.

Улмаар таван хүн амь үрэгдэж, 11 хүн ор сураггүй алга болсон тухай тус улсын цагдаагийн албанаас мэдээлжээ. Харин бэртэж гэмтсэн хүмүүсийн тухайд нийт Японы нутаг дэвсгэрт 90 гаруй байгаа гэх мэдээлэл байна. Үүний дээр хар салхи дайран өнгөрсөн Японы зүүн хойд хэсэгт амьдардаг 41 мянга гаруй өрх цахилгаангүй болсон аж.

Өнөөдрийн хувьд Хагибис хар салхи Японыг орхиж Номхон далайг чиглэж буй юм байна. Тийм учир орон даяар зарласан онцгой байдлыг хэсэг, хэсгээр нь цуцалж, зарим чиглэлийн метроны буудлуудын үйл ажиллагааг сэргээж эхлээд байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button