ДЭЛХИЙ

Амьдаараа оршуулагдсан нярайг нэн даруй гаргаж авчээ

Энэтхэг улсын хойд хэсэг болох Уттар Прадеш дүүрэгт дөнгөж төрсөн охиныг амьдаар нь оршуулсан байсныг нэгэн жуулчин мэдсэнээр гаргаж авсан үйл явдал болжээ. Дөнгөж төрснөөс минут орчмын дараа нь нярайг амьсгал хураасан гэж үзэн шавар вааранд хийн газрын хөрсөнд булсан байхад нь мөнөөх эр мэдэж, тэр даруй цагдаанийн байгууллагад хандсан байна.

Яаралтай тусламжаар нярай ойролцоох дүүргийн эмнэлэг рүү хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь сайжирч байгаа тухай BBC мэдээлжээ. Цагдаа нар нярайн эцэг эхийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд, мөн хэн түүнийг шавар вааранд хийн газар дор булсныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Хэрэг явдал өнгөрсөн пүрэв /2019.10.10/ гарагт болсон байна.

Хэрэг дээр ажилласан цагдаагийн дарга Абхинандан Синг, “Булшийг ухаж гаргахад шавар ваар байсан. Түүнийг эвдлээд нээхэд нярай хүүхэд дотор нь хэвтэж байсан. Жуулчин эр хүүхдийн уйлах дууг сонссон байж магад, ямартай ч цагдаагийн байгууллагад дуудлага өгсний үндсэн дээр бид ирж шаардлагатай арга хэмжээг авлаа” хэмээн ярьжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button