Танд хэрэгтэй
Цахилгаан халаагууртай, утас цэнэглэдэг дулаахан автобусны буудал

Энэ тохилог, дулаан автобусны буудал Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Гүнгэрваа худалдааны төвийн урд хот руу явах чиглэлд байрлаж байна. 20 гаруй хүн багтах зай талбайтай, цахилгаан халаагууртай, иргэд автобус хүлээнгээ утсаа цэнэглэх боломжтой, бас даарч зутрахгүй.

Тус тохилог буудлыг нэгдүгээр хорооны засаг даргын хүсэлтийн дагуу "Ариун гүнгэрваа" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд барьж өгчээ.
Цаашид тус хорооны нутаг дэвсгэрт дулаан буудлууд бий болгохоор засаг дарга ААН, компаниудад хүсэлт тавьж яваа аж.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Автобус мөд дөө ирэхгүй шүү гээд ийм бууд## хийж л дээ
Юмыг сайхан хэрэглээрэй хүмүүс ээ. Гуйж байна.
Цахилгааны ача##лаа дийлэхгүй боллоо гээд бөйдаг, нөгөө т##даа ийм ажил хийгээд байдаг, иргэдийг хэмнээрэй гэчихээд өөрсдөө болохоор замбараагүй зарцуулаад поопроод байдаг.
Баярл##аа