Мессигийн зургийг мөнгөн дэвсгэрт дээр тавих эсэхийг хэлэлцжээ

Месси Катарт болсон Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болоод байна. ДАШТ-нээс хойш ПСЖ клуб түүнтэй хийсэн гэрээгээ сунгаж, Бразилийн Маракана цэнгэлдэх хүрээлэн Алдрын танхимд хөлийн мөрөө үлдээхийг урьсан талаар гаднын хэд хэдэн хэвлэл мэдээлжээ.
Мөн Аргентин улсын Төв банкнаас Мессигийн зургийг мөнгөн дэвсгэрт дээр тавих тухай мэдээлэл цацагдсан.
Тодруулбал, түүний зургийг байршуулсан 1000 песогийн зураг түгж, шүтэн бишрэгчид нь тус мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулахыг хүссэн байр сууриа илэрхийлсээр буйг дэлхийн хэвлэлүүд онцолж байна.
Аргентины “El Financiero” сонинд тус улсын төв банк хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялалтын баярыг тэмдэглэхээр хуралдсан тухай мэдээлжээ. Уулзалтаар мөнгөн дэвсгэрт дээр түүний зургийг тавих тавих эсэхийг хэлэлцсэн байна. Гэхдээ хэлэлцээд, бат нот шийдвэрт хүрсэн гэх агуулга гаднын хэвлэлүүдэд алга. Магадгүй гэсэн мэдээллүүд л хөвөрч байна.
Эргэн сануулахад, тус улсын Төв банк 1978 онд Аргентин дэлхийн аварга болоход дурсгалын зоос гаргаж байсан. Мөн тус улсын тэргүүн хатагтай нас барсны 50 жилийн ойгоор дурсгалын зоос гаргаж байсан түүхтэй.
Эх сурвалж: newsroompost.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
JIL BUHEN OLNOOROO BAYARLAH UNDESNII HEMJEENII BAYAR BAIHGUI..HAAYA 1 IIMERHUU ZUIL DEER BAYARLADAG..TEGEED UNDESNII BAHARHALT BAATAR BAYHGUI ULS ORON URUVDMUUR YUMAAA CHAAVAAS