Ирландад монгол эмэгтэйг хөнөөсөн этгээдийг шүүх хурал болж байна

Ирландад монгол эмэгтэй өсвөр насны хүүгийн гарт амиа алдсан хэрэг өнгөрсөн жил гарч, монголчуудын сэтгэлийг шимшрүүлж байсан билээ. Сануулбал, 48 настай, хоёр хүүхдийн ээж Ц.Уранцэцэг 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр ажлаа тараад харьж явах замдаа Дублины IFSC-ийн George’s Dock, Custom House Quay-ийн хооронд явган хүний зам дээр өсвөр насны хүүхдэд дээрэмдүүлж, хүзүүндээ хутгалуулан амиа алдсан юм.
Гэмт этгээд нь хүний аминд хүрэхээсээ өмнө хар тамхи дээрмийн 31 удаагийн үйлдэлтэй хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байсан гэмт хэрэгтэн болж таарсан. Хэрэг үйлдэх үедээ 14 настай байсан гэмтэн насанд хүрч, ял шийтгэлийг нь оноох цаг болсон тул шүүх хурал нь ийнхүү эхэлсэн байна.
Өчигдөр болсон шүүх хуралд хохирогчийн ар гэрээс оролцож мэдүүлэг өгчээ. Олон нийтийн анхаарлыг татсан, Ирландын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс эмгэнэл илэрхийлж байсан ноцтой хэрэг тул шүүх хурлын үйл явцыг Ирландын хэвлэлүүдэд дэлгэрэнгүй байдлаар ач холбогдол өгөн мэдээлж байна.
Хохирогчийн нөхөр шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ эхнэр нь бусдын гарт цаг бусаар амиа алдсанаас хойш амьдрал нь ямар хүн хэцүү болж хувирсныг ярьжээ. Хүү, 16 настай С.Уламбаяр "Хүн хүнээрээ, бие биенийхээ хайраар дутдаг. Бидэнд одоо амьдрахад маш хэцүү байгаа" гэсэн бол охин Сувд нь уг хэргийн улмаас сэтгэцийн эрүүл мэндэд нь хохирол учирсан гэж мэдүүлсэн байна.
Гэмт этгээдийн хувьд насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадмжтай болоогүй учир нэрийг нь одоо болтол зарлаагүй байгаа.
Түүний эцэг, эх нь хар тамхины гүнзгий хамааралтай байсныг мөрдөгч Брэндан Кейси эмээгийнх нь мэдүүлэгт үндэслэн шүүх бүрэлдэхүүнд танилцуулжээ. Гэмт этгээд төр өдөр Таё Одаладе гэх өөр нэг эмэгтэйн утсыг булаахыг завдсан бөгөөд өглөө нь О'Коннелл гудамжинд байрлах “Спар” дэлгүүрийн худлдагчийг заналхийлж, дээрэмдсэн байна. Жон Каулвелл “Худалдааны байгууллагад 16 жил ажиллахдаа гэмт этгээдүүдтэй бишгүй таарч байсан ч тэр удаад “Амиа алдаж болох юм” гэсэн мэдрэмжийг анх удаа амссан” гэж шүүхэд мэдүүлсэн аж.
Гэмт этгээдийг шүүх хурал ирэх нэгдүгээр сард дуусч ял оноох төлөвтэй байна. Өмгөөлөгч нь гэмт этгээд нь эмээтэйгээ хамт амьдарч байхдаа хүмүүжилтэй сайн хүү байсан ч ээжтэйгээ амьдардаг болсноосоо хойш огцом эвдэрсэн, хэрэг үйлдэх үедээ хар тамхи ихээр хэрэглэж мансуурсан тул хийж буй үйлдлээ хянах чадваргүй байсан гэж мэдүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НААД АЛУУРЧИН ХАР ТАМХИЧИН МАНГАР БАЦААНАА ЗҮГЭЭР Л НААШ НЬ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН КОЛОНИД АВААД ИР.НАСАНД ХҮРЭХЭЭР НЬ ТАХИР СОЁОТ БАГАНУУР ГЭЭД ДАМЖАА ХАИУЛААД БАЙЯ ЗҮГЭЭР Л МОНГОЛД АЦАР
сайхан сайн бүхэн цогцолсон бүсгүй байлаа гүн эмэгнэл илэрхийлье та нар мундаг юм чинь сайхан ээж ханиа хүндэтгэн сайхан ажиллаж амьдарцгаагаарай