Гадаад мэдээДЭЛХИЙ
ОХУ: Украинд УАЦЭ-ийн сургагчид байхад энхийн хэлэлцээр эхлэх боломжгүй

Украины Ерөнхийлөгч В.Зелинський АНУ-д айлчлахдаа яриа хэлэлцээрт нээлттэй хандана гэдгээ илэрхийлсэн билээ. Тэгвэл ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас асуудалд “Украинд УАЦЭ-ийн сургагчид байхад энхийн хэлэлцээр эхлүүлэх боломжгүй” гэсэн тайлбар өгчээ.
Яамны Хойд Америк хариуцсан хэлтсийн дарга Александр Дарчиев “Барууны улсууд Киевийн дэглэмийг санхүү, зэвсгээр дэмжиж байгаа цагт, УАЦЭ-ийн сургагчид, хөлснийхөн тэнд байлдаж байгаа цагт энхийн хэлэлцээр явуулах боломж огт байхгүй” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Жил орчмын өмнө ОХУ АНУ, УАЦЭ-тай Украинд иэнх тайван тогтоох асуудлаар бодитой ажил хийх санал тавьж, хэлэлцээр эхлүүлэхийг хүсэхэд санал нэгтэйгээр “Үгүй” гэж хариулж байсныг тэрбээр сануулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.