Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Баримт: Төрийн тусгай хамгаалалттай Төгрөг хайрханд хайгуул хийх зөвшөөрлийг У.Хүрэлсүх, Г.Ёндон нар өгчээ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэд мал, бэлэн мөнгө, мах гээд байгаа бүхнээ хандивлаж өмгөөлөгчийн хөлс бүрдүүлж байна. Тэд “Петровис ресурс” ХХК-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлж, Төгрөг хайрхан уулын орчимд хайгуул хийх тусгай зөвшөөрөл гаргуулсан гэж үзэж байгаа юм байна. Тэр утгаараа Төгрөг хайрхан уулын орчим олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар өмгөөлөгч хөлслөн, шүүхэд хандахаар болжээ.

Урьдач мэдээлэл: Засгийн газар газрын тосны асуудлаарх бүрэн эрхийнхээ хүрээнд 2020.02.12-нд тогтоол гаргажээ. Тухайн үед У.Хүрэлсүх Ерөнхий сайд байв. Уг тогтоолын дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яам 2021.06.18-нд “Петровис ресурс” ХХК-д "Богд IV", "Онги V", "Т1" гэсэн талбайд уламжлалт бус газрын тос /нүүрсний давхаргын метан хий/ хайх тусгай зөвшөөрөл олгосон байна. Уг тусгай зөвшөөрөл дээр тухайн үед дээрх яамны сайдаар ажиллаж байсан Г.Ёндон гарын үсэг зуржээ.

Дээр дурдагдсан хайгуулын "Онги V" талбайд Дундговь аймгийн хоёр сум, Баянхонгор аймгийн хоёр сум, Өвөрхангай аймгийн есөн сум, Өмнөговь аймгийн нэг сумын 21143.3597 км2 газар нутаг хамаарч буй юм. Үүний 128104.48 га талбай нь Дундговь аймагт байгаа бөгөөд,

-Дэлгэрхангангай суманд 5985.16 га
-Сайхан-Овоо суманд 122119.32 га талбай хамаарч байна.

Тус компанийг: "Онги V" талбайн давхаргын метан хийн хайгуулд 10 жилийн хугацаанд нийт 10 сая ам.долларыг зарцуулна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр болон орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг жил бүр төлнө хэмээн Ашигт малтмал газрын тосны газраас тус аймгийн ЗДТГ, ИТХ-д гэж хаягласан албан бичигт дурджээ.

Тусгай зөвшөөрлийг яагаад цуцлуулах гээд байна вэ?

Дундговь аймгийн Сайхан-Овоо сум нь нийт 4 багтай. Нутгийн иргэд яагаад тус хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах гээд буйгаа ийн тайлбарлаж байна.

“Петровис ресурс” ХХК "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ"-гээ /БОНБҮ/ хийлгэж өгөөгүй байхад нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгочихсон. Угтаа бол энэ үнэлгээг хийхэд баримтлах журам, хууль бий. Хуулиараа бол дээрх үнэлгээг хийхийн тулд төсөл хэрэгжүүлэх гэж буй компани нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулсан байх ёстой. Гэтэл эхлээд тусгай зөвшөөрлөө гаргуулчихаад, араас нь дутуу баримт бичгээ хууль бусаар бүрдүүлж өгчээ. Тодруулбал, иргэдийн дунд ямар ч танилцуулга хийхгүйгээр 2021.11.15-ны өдөр болсон өөр агуулга бүхий ИНХ-ын тэмдэглэлийг өөрчлөн бичиж, хуралд ирсэн иргэдийн гарын үсгийг хавсарган үнэлгээний материалаа хуурамчаар бүрдүүлэн БОАЖЯ руу явуулж, батлуулжээ.

Ингэхдээ БОАЖЯ дутуу материал хүлээн авч, баталжээ. Тодруулан хэлбэл, "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний журам" гэж бий. Тэрхүү журамд заасны дагуу тухайн компани сумын ИТХ-д төслөө танилцуулж, санал авах ёстой байтал тэгээгүй ажээ. Ямар нэгэн байдлаар тус сумын ИТХ-д танилцуулга хийж, санал аваагүй болохыг Сайхан-Овоо сумын ИТХ-ын дарга Д.Ундрал 2022.11.17-ны албан бичигтээ дурдсан байна.

Энэ мэт хууль, журам зөрччихөөд тус компани хайгуулаа эхлүүлэхээр энэ оны есдүгээр сард Сайхан-Овоо суманд очжээ. Нутгийн иргэд хөөгөөд явуулсан ч тэд сар гаруйн хугацаанд 81 метр өрөмдлөгө хийсэн байна.

-Тусгай хамгаалалттай газар хайгуул хийхийг хууль зөвшөөрдөг үү-

Төгрөг хайрхан уулыг 2019 онд 15 жилийн хугацаатайгаар аймгийн тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалттай газар нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосонд нутгийнхан бухимдаж буй. Тэгвэл хуулиар ийм тохиолдлыг зөвшөөрсөн байдаг эсэхийг нягталж харлаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гэж бий. Эл хуульд тусгай хамгаалалттай газар нутгийг дөрөв ангилсан байдаг. Аль ангилалд нь хамаарч буйгаас шалтгаалаад хамгаалалтын дэглэм нь харилцан адилгүй.

Төгрөг хайрхан уул "Дурсгалт газар". Түүн дотроо "Түүхийн дурсгалт газар" гэх ангилалд хамаардаг юм байна. Тусгай хамгаалалтад авсан 572.03 га талбайд түүх соёлын дурсгалт хиргисүүр байдаг юм байна. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий тахилгат уулын экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх зорилгоор хамгаалалтад авсан хэмээн аймгийн ИТХ-ын 2019.07.01-ний өдрийн тогтоолдоо дурджээ.

-"Түүхийн дурсгалт газар" хайгуул хийхийг зөвшөөрдөг үү?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль: 24.2-т Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс О,1-З,О км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг.

Хууль ийн хариулж байна. Гэтэл тусгай хамгаалалтай "Түүхийн дурсгалт газар" хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгочихжээ. Дараах зургаас уншиж баталгаажуулна уу.

Яг одоогийн нөхцөл байдал

НЭГ. Нутгийн иргэд ИНХ-аа зохион байгуулж, тус компанийн хуурамчаар бүрдүүлж, БОАЖЯ-нд өгсөн тэмдэглэлийг хүчингүй болгож, 700 гаруй иргэний гарын үсэгтэй хавсарган дараах газрууд руу явуулжээ.

  • Хууль зөрчиж олгосон тусгай зөвшөөрлөө цуцал хэмээн УУХҮЯ
  • Хууль зөрчиж батласан "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ"-гээ хүчингүй болго хэмээн БОАЖЯ
  • Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хэд, хэдэн УИХ-ын гишүүн рүү бичиг явуулсан байна.

Ингэхэд БОАЖЯ-наас "Ирүүлсэн албан бичгийг харгалзан асуудал шийдэгдэх хүртэл тус компанид хамаарах хэсгийг түдгэлзүүлэв" гэсэн хариу тайлбар ирүүлжээ. Ирэх долоо хоногоос нутгийн иргэд шүүхэд хандахаар болсон байна. Шүүхэд хандахаар байгаль орчны чиглэлээр дагнан ажилладаг өмгөөлөгч 10 саяар хөлсөлжээ. Шүүхийн процесс удаан үргэлжилдэг тул цаашид мөнгө хэрэг болж магадгүй гэдэг үүднээс нутгийн иргэд хандивын аянаа зогсоохгүй байгаа гэнэ. Тус сумын Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг залуус нэгдэн Төгрөг хайрханаа аврахаар түр хороо байгуулж, хандивыг нэг дансанд төвлөрүүлж буй юм байна.

ХОЁР. 2022.11.28-нд Сайхан-Овоо сумын ИТХ сумынх нь нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Петровис ресурс" компанийн үйл ажиллагааг зогсоох тогтоол баталжээ.

ГУРАВ. Хэд, хэдэн эх сурвалжийн өгч буй мэдээллээр "хуурамч бичиг баримт бүрдүүлсэн" гэх шалтгаанаар Засаг дарга С.Амарсанаа, түүний орлогч н.Арсланбаатар нарыг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байгаа бололтой.


Нийтлэлийн төгсгөлд тусгай хамгаалалттай газар нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх зөвшөөрөл авсан компани хэнийх вэ.

“Петровис ресурс" компани нь 2011 онд байгуулагдсан. Гадаадын хөрөнгө оруулалттай. Уламжлалт бус газрын тос хайх, Ашигт малтмалын хайгуул, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

  • Наран Дайнамикс
  • Петровис холдинг
  • Петровис зэрэг хуулийн этгээдүүд хувь эзэмшдэг байсан.

Одоо Takhi Energy Pte.Ltd гэх Сингапур улсын хуулийн этгээд ганцаар хувь эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар болон Эцсийн өмчлөгчөөр нь Даваанямын Энхмаа гэх хүн байна.

Тэрбээр компанийнхаа нэрийг "Тахь ресурс" болгон өөрчилжээ. Улсын бүртгэл дэх өөрчилсөн нэр болон бусад мэдээллийг энд дарж хараарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-24 10:24

Энгэж новшроод байв## нефть боловсруулах үйлдвэр бариад ядгийн, түүхий эдгүй. Мөнх гуйлгачин царайлаад гадны хараатаараа, өндөр үнэтэй бензинтэйгээ байг.

Зочин
Зочин
2022-12-24 10:24

Ийм учиртай юм болоод байсныг одоо л ойлголоо. М##чтдаа хамт шүү

Зочин
Зочин
2022-12-24 10:48

БОСООЧЭЭ ТЭМЦЭЭЧЭЭ АЛААЧЭЭ ӨРӨМДЛӨГИЙН БРИГАДЫГ СҮЙТГЭЭД ХАМАГ ТЕХНИКИЙГ НЬ ЭВДЛЭЭД ХӨӨГӨӨД ЯВУУЛААЧЭЭ ЭНЭ ЮУ БОЛООД БАЙНАА ЭХ ОРОН ИЙНХҮҮ ХАРИЙН БОЛОН ДОТООДЫН ШУНАХАЙЧУУДЫН ГАРТ СЭГЛЭГДЭЖ ХЯТАД РУУ ХАМГИЙН ХЯМДХААН ҮНЭЭР УРСААД ДУУСАХАД УСГҮЙ ХӨРСГҮЙ ТЭМБҮҮ ДОХТОЙ ХЭДХЭЭН МОНГОЛЧУУД ХАМАР НЬ УНААД ҮМХИЙРЭЭД ҮХЭХЭД ХАРИЙХАН БОЛОН ДОТООДЫН ШУНАХАЙЧУУД БАЙЯРЛАНА ДАА БАЯРЛАНА.УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ БОЛ ОДОО ЭНЭ УЛС ОРНЫГ САМАРЧ СҮЙД ХИЙЖ БАЙГАА ХУЛГАЙЧ НАРЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ НЬ БАЙНАА

Зочин
Зочин
2022-12-24 10:48

ЭНЭ ХУУРАМЧ ХУРАНДАА ХУУРНАДАА ГЭДЭГ ЦОГОО ГУАЙН ХЭЛЛЭГ ЯГ ОНОЖДЭЭ. ЕРӨӨСӨӨ ҮНЭХЭЭР ГИШГЭСЭН МӨР БҮХЭН НЬ ХУДЛАА ХУУРАМЧ, ПОПРОХЭНЭ ЭГЭЭД ТӨРИЙН ТЭРГҮҮНД ҮНЭНДЭЭ ТОХИРОХГҮЙ НЬ МЭДЭЭЖ ШҮҮДЭЭ. ТЭРЭЛЖИЙН ТОМ ЦОГЦОЛБОР ХАДГАЛАМЖИЙН 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ТАЙЛАГНА ЛАЛАРАА

Зочин
Зочин
2022-12-24 10:53

ДАВААНЯМ ГЭДЭГ НЬ НӨГӨ САНЖИЙН БАЯРТАЙ НИЙЛЖ ХУЛГАЙ ХИЙСЭН ЭТГЭЭД БАЙНАДАА МЭДЭЭЖ

ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
2022-12-24 10:56

Новш новш

Зочин
Зочин
2022-12-24 11:38

30 гаран жил ухаж төнхөөд Монголчууд сайхан амьдарч байгаа нь хаана байна? Харин ч гадаад өр 32 их наяд доллар. Байг##ь орчин сүйдэж цөлжилт, ган зуд хэцүүдлээ. Цөөн хүмүүс хурдан баяжих, хян##тгүйгээр хулгай хийх боломж нь уул уурхайн с##бар ш дээ. 44 их наядыг хулгайлаад иргэдэд юу ч өгөөгүй, бүсээ чанг## гэж итгүүлж байсан биз дээ.

Зочин
Зочин
2022-12-24 11:49

Нутаг усыг минь бузарлаж байна

Зочин
Зочин
2022-12-24 12:24

Монголын төр иймэрхүү болчихоод байгаа юм. Ард түмнээ дээрэлхэж байгаа байд##.

Зандан
Зандан
2022-12-24 12:45

Засс еерсдее энэ хулхи Хvvкийг сонгочихоод гоншигоноод байх юм. Энд тэнд сурт##чилгаагаа хийгээд явахад нь дагаж хуйлар##даад л гар барих гэж зvтгэцгээгээд беен юм болж байж сонгосон доо

Зочин
Зочин
2022-12-24 13:21

Сайхан овоо нутагтаа очиж амьдар.Хот нийтийн жорлон биш

Зочин
Зочин
2022-12-24 13:31

Газар нутгийг ухаж төнхөж зэрэмдэглэсн бусармаг ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна

Зочин
Зочин
2022-12-24 13:44

Зарчим их ярьдаг хүн ийм зарчимгүй юм хийх гэж дээ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-12-24 14:14

Арай л юмаа 5,6 ерөнхийлөгч дотроос хамгийн дээр
монголоо гэсэн сэтгэлтэй иргэдээ гэсэн зүрхтэй ерөнхийлөгч бол яах аргагүй УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ШҮҮ. ТИЙМ БОЛОХООР ХҮРЭЛСҮХ РҮҮ ДАЙРМААР ДОВТОЛМООР САНАГДААД , ХЭЛ АМ НЬ ЗАГТНААД БАЙГАА НӨХДҮҮДЭЭ БИТГИЙ ХУЦААРАЙ

Зочин
Зочин
2022-12-25 01:21
Reply to  ЗОЧИН

Ха ха ха ха ха ха ха

Зочин
Зочин
2022-12-24 14:24

газарын баялагаа ашиглаж л хөгжинө. метан хий ашиглах хэрэгтэй , зөв гарц зам олох л хэрэгтэй . энэ улс хөгжил л урагшилна. бид гаднаас хийн хоолой хий , авах тухай бодох ч хэрэггүй . дотоодоо нүүрс болон метан хий боломж байна. өөрийн авдар дахь аа дарж сандайлж суучихаад дан гаднаас өндөр үнээр авч байх нь зохисгүй. хууль журамндаа өөрчлөлт оруулж нутгийн давуу өмчлөл хувь эзэмших эрх олгох хэрэгтэй л санагдах . метан хий , газарын ховор элментүүдээ ашиглахгүйгээр энэ ядуурлаас буурахгүй ээ. энэ луйварчин , нүүрсний хулгайчидад хариуцлага тооцож , сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх , шудрага з##уусаа сонгож байж дэлхийтэй хөл нийлүүлэн баялагаа ашиглаж хөгжилд хүрнэ дээ. ойлгохүй юм .

Irgen
Irgen
2022-12-24 14:31

100%-iin buruu deed darga nar,ih hurliin gishuuded baigaa.

Зочин
Зочин
2022-12-24 15:09

Цайчихсан Хүрэлсүх

Зочин
Зочин
2022-12-24 15:48

Монголын хөгжлийн гацаа сайд дарга нар дараа нь МАЛЧИД…

Зочин
Зочин
2022-12-24 19:23

Тэнгэр та нарыг үйлийн үрээр чинь ниргэх байлгүй

Зочин
Зочин
2022-12-24 20:27

Энэ бол энэ өлөнгүүдэд байх л асууд## ороогүй с##бар хулгайлаагүй хөрөнгө үлдсэн юм болов уу. Цайрсан хулгайчид юм биш үү

Зочин
Зочин
2022-12-24 21:55

Дундговьд эсэргүүцэх хоншоортой нэг ч үс байхгүй. Хайгуулаа үргэлжлүүл

ZOCHIN
ZOCHIN
2022-12-25 05:44

ER N BOL ETCSIIN DUNDEE BUGD L AVILGALSHUUDEE....ERUNHIILUGCH BOL MUNGUNUUS HAR NUDEE UHAHAAS CH BUTCAHGUI BGAAGIIN L JISHEE ....ICHGUURTEI ..

Саа
Саа
2022-12-25 12:56

Ийм хөгийн болон хогийн явд## зөвхөн Азийн бор хулган Болосон Монголд л болно энэ бол зөвхөн Монголдоо

Зочин
Зочин
2022-12-25 14:46

Хулгайн заг##майлсан эцэг гол эзэн ньХүрэлсүх

МОНГОЛ
МОНГОЛ
2022-12-25 18:13

ХУЛГАЙЧ ГЭРИЙН ЭЗЭНТЭЙ АЙЛ ХЭЗЭЭЧ ӨӨДӨЛДЭГГҮЙ ЮМ ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button