НИЙГЭМНийгэм мэдээ
Х.Алтай: Улс төрийн нөлөө бүхий, түүний хамаарлын хүн хөрөнгийн биржийн хувьцаа эзэмших боломжгүй

Монголын Хөрөнгийн Бирж олон нийтийнх болж, ирэх долоо хоногийн Даваа гарагт IPO гаргах гэж буй юм. Үүнтэй холбогдуулан МХБ-ийн захирал Х.Алтай мэдээлэл өглөө.
"IPO гаргах бэлтгэл ажлаа хангасан. Манай IPO хэд, хэдэн онцлогтой. Нэг этгээд болон түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд төрийн өмчит компани олон нийтийн болж байхад түүний 5-аас дээш хувийг эзэмших боломжгүй. Хуулиараа хориотой.
Түүнчлэн улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болон түүний харилцаа хамаарлын хүмүүс хувьцаа эзэмших боломжгүй. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж улс төрийн ямар нэгэн нөлөөнөөс ангид, аль нэгэн компани хувьцааг нь дангаараа эзэмшинэ гэх эрсдэл байхгүйгээр жинхэнэ утгаараа олон нийтийн хяналтад шилжинэ" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэлмэгдүүлэх нь дээ.