Гадаад мэдээДЭЛХИЙ
АНУ, Канадад огцом хүйтэрч, хотууд хөлдөх аюулд учраад байна

АНУ, Канадад яг одоо цаг агаар огцом хүйтэрч, зарим хот, суурин газруудад хөлдөх аюул нүүрлээд байна. Өдийд уг нь Хойд Америкт дотоодын шилжилт хөдөлгөөн ид байдаг үе аж. Энэ нь “Зул сарын баяр”-аар иргэд эцэг, эх, хамаатан садандаа очихыг хүсдэгтэй холбоотой юм байна. Гэтэл цаг агаарын байдлаас болоод энэ жил олон нислэг цуцлагдаж, зарим гаүруудад галт тэрэг, авто тээврийн хөдөлгөөн хүртэл зогсжээ.
Хүчтэй цасан шуурганаас болж Вайоминг мужид үзэгдэх орчин 0 болсон талаар ВВС агентлаг мэдээлж байна. Томоохон нисэх буудлуудад 1000 гаруй нислэг цуцлагдаж, хүйтэн цаг агаар “Нарлаг” Флорида, Мексикийн хил орчмын мужуудад ч мэдрэгдэж байгаа аж.
Цаг уурчдын хэлж буйгаар, энэ удаагийн Зул сарын баяр ойрын 10 жилийн хамгийн хүйтэн нь аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.