Нийгмийн
АНУ 2023 онд төсвийнхөө талаас илүүг батлан хамгаалах салбарт зарцуулна

АНУ-ын Сенат 2023 оны төсвийн төслийг хэлэлцээд дэмжжээ. Ирэх онд тус улс 1.7 их наяд ам.доллар зарцуулахаас 858 тэрбумыг нь батлан хамгаалах салбарт зарцуулах юм байна. Үлдсэн 722.5 тэрбум ам.доллар нь бусад салбарт ногдох ажээ.
Батлан хамгаалах салбарт зарцуулах 858 тэрбум ам.долларын 44.9 тэрбумыг нь Украин болон УАЦЭ-ий орнуудад зориулах юм байна.
АНУ-аас ийм хэмжээний мөнгө Украинд зарцуулахаар болсон нь ОХУ-ыг цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр аргагүй болгож, цөмийн дайныг турхирсан үйлдэл гэж цэргийн зарим шинжээчид үзэж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нь гэхдээ холбооны төсөв биз дээ. Муж бүр нь тус ту####а төсөвтэй байдаг байлгүй дээ.