Нийгмийн
"Avatar: The way of water" кино “box office” жагсаалтын есдүгээрт бичигдэж эхэллээ

Дэлхий дахиныг олон жил хүлээлгэсний эцэст алдарт "Avatar" киноны дараагийн анги болох "Avatar: The Way of Water" нээлтээ хийгээд байна. Тус кино нээлтээ хийсэн даруйдаа дэлхий даяар 609 сая ам.долларын ашиг орлого олон, “Box Office” жагсаалтын шилдэг есдүгээр байрт бичигдэж эхэллээ.
Одоогоор тус жагсаалтыг дэлхий даяар 1.4 тэрбум ам.долларын ашиг олоод буй "Top Gun: Maverick" кино тэргүүлж байгаа бол "Jurassic World: Dominion", "Doctor Strange in the Multiverse of Madness", "Minions: The Rise of Gru" удаалж байна.
2009 оны "Avatar" кино нь бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон бүтээл бөгөөд хоёрдугаар анги нь эхний ангийн амжилтаа давах өндөр магадлалтай байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.