Буутай этгээд Парисын гудамжинд гурван хүний аминд хүрлээ

Францын нийслэл Парисын төвд зэвсэгт этгээд гал нээж, гурван хүний аминд хүрч, гурван хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Шархадсан гурван хүний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа бол бусад нь хүнд бэртэн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Гэмт этгээд Курдын соёлын төвийн гадаа отож байгаад курд хүмүүсийг хөнөөсөн тул арьс өнгөөр ялгаварлан гадуурхлаас үүдэлтэй халдлага байж магадгүй хэмээн сэжиглэн шалгаж байгаа юм байна.
Цагдаа нар гэмт этгээдийг баривчилсан бөгөөд энэ жил 69 настай, шоронгоос суллагдаад удаагүй этгээд байсан гэнэ.
Парис хотын прокурор Лауре Беккугийн хэлснээр, гэмт этгээд урьд өмнө арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дээр суурилсан гэмт хэрэг үйлдэж байсан.
Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Парисын ойролцоох цагаачдын майхан хуаран руу сэлэм барин дарч, халдлага үйлдэхийг завдаж байжээ. Ийм ноцтой үйлдэл гаргасан хүнийг яагаад ийм хурдан сулласан бэ гэдгийг хэвлэлүүд гайхан бичиж байна.
Энэ хэрэг гарсны дараа гудамжинд иргэд, цагдаа нарын хооронд үл ойлголцол үүсэж, улмаар бага хэмжээний мөргөлдөөн гарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.