Нийгмийн
Хён Биний тоглосон "Тохиролцоо" кино ирэх хоёрдугаар сард нээнэ

Солонгосын алдарт жүжигчид болох Хён Бин, Хван Жун Мин нарын гол дүрд нь тоглосон адал явдал, гэмт хэрэг төрлийн "Тохиролцоо" кино 2023 оны хоёрдугаар сард нээлтээ хийх юм байна.
Тэд "Hаrbin" киноны зураг авалтын ажлаар Монгол улсад саяхан ирээд буцсан юм. Энэ үеэр жүжигчин Хён Биний эхнэр жүжигчин Сон Еэ Жин амаржиж хүүтэй болсон тухай бид өмнө мэдээлсэн.
Хүүгээ төрөх үед Монголд байсан Хён Бин эх орондоо очиж байсан юм. Харин Солонгосын “А” зэрэглэлийн жүжигчид болох Хён Биний эхнэр жүжигчин Сон Еэ Жин нар "Crash Landing On You" цувралын зураг авалтын ажлаар манай улсад ирж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.