Нийгмийн

Зайсангийн уугуул иргэд газрын гэрчилгээгээ гардан авлаа

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай зэрэг хуулиудыг тус тус үндэслэн газар ашиглах хүсэлт гаргасан 10 иргэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн тэмдэглэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дугаар тоот саналын дагуу “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан байрыг ашиглах” зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож, өнөөдөр /2022.12.23/ газрын гэрчилгээг дээрх иргэдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардууллаа.

Эргэн сануулахад,

Хан-Уул дүүргийн 4,11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан орчимд олон жил амьдарсан уугуул иргэдийн газрын маргаантай асуудлаар тус хорооны нэр бүхий иргэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд өнгөрсөн дөрөвдүгээр сард хандаж, олон жил эцэслэгдэж чадаагүй энэхүү газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ. БОАЖЯ-ны холбогдох газар, хэлтэс болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж, нийт 172 иргэний мэдээлэл лавлагааг шүүж, үүнээс 74 иргэний бүртгэл, мэдээлэл үнэн бодитой болохыг холбогдох бичиг баримтаар нотлон эдгээр иргэдийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон юм.

Тэгвэл өнөөдөр /2022.12.23/ дээрх нэр бүхий 74 иргэний 10 нь БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс газар ашиглах гэрчилгээгээ гардан авлаа. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, дээрх нэр бүхий үлдсэн 64 иргэний газрын асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн юм. Түүнчлэн газар ашиглах эрх олгогдсон иргэдэд Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага, стандарт зэргийг хатуу мөрдүүлж ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Бямбадоржид үүрэг болголоо.

Олон жил эцэслэгдээгүй өнөөг хүртэл үргэлжилсэн газрын маргааны асуудлыг хурдан, шуурхай шийдвэрлэн эцэслэж байгаад иргэдийн төлөөлөл талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-24 11:16

ЗА ЗАЙСАНЧДАА ОДОО ХӨЗӨР ТА НАРЫН ГАРТ ОЧЛОО ДОО ЭЭДЭЭ ЭНЭ БОЛОМЖ ЮМ ШҮҮ ХЭДЭН Ч ТӨГРӨГ АМЛАСАН БИТГИЙ ӨГӨӨРЭЙ АНХНЫ ҮНЭ ТА НАР ӨӨРСДӨӨ ТОГТООГООРОЙ АНХНЫ ҮНЭ БОЛ ГАГААС ҮЛ ХАМААРАН 500 МЯНГАН ЕВРО ТА НАРААС ГАЗАР АВАХ САНАЛ ЯРИЛЦАХААР ИРЭХДЭЭ 5 САЯ ТӨГРӨГ АВДАР АРХИТАЙ БАРЬЖ ИРЭХ ЁСТОЙ АНХНЫ ҮНИЙГ НЬ БИ ТОГТООЁО ХАРИН НАЙМАА БОЛГОНООС БИ 20 ХУВЬ АВНА ШҮҮ ЭНЭ ГЭРЧИЛГЭЭ ТА НАРЫГ ХУУРЧ ХОШГИРУУЛЖ БАЙГААД НЭГ Л ХУЛХИДАЖ МАГАДГҮЙ ЗАСАГ ЛУЙВАРДАХДАА ГАРАМГАЙ СЭРЭМЖ БОЛГООСЖТОЙ БАЙ ТАНАЙ БАГИЙН ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАР БОЛ ТЭДНИЙ ГАР ХӨЛ ЖИНХЭНЭ АРААС ЧИНЬ СЭГ БОЛТОЛ ХУТГАЛАХ ГАРУУД ГЭЖ ОЙЛГООРОЙ ГАНЦХАН НАДАД ИТГЭ БИ ЗОХИЦУУЛНАА

Шударга
Шударга
2022-12-24 11:37

Зайсан гүүрнээс баруун тийш 200м туул голын урд эрэг дагуу туулын бургасанд гэр хороолол нэмэгдсээр л байгаа шүү.

Ebe
Ebe
2022-12-24 14:31

Goshnogniu hunias shig g###g bn daaa haha

зочин
зочин
2022-12-25 09:31

5-н жилийн дараа хөөгдөх юум байнао газар ашиглах хугацаа дууссан сунгахгүй гээд мэдэгдэл өгөөд эхлэнэ энэ ман-гарууд яаж з##ьдихаа мэддэг луйварчингууд шүү хөөрхий гэрчилгээ авч байгаа иргэд нь өнөөдөртөө нулимас цийлэлцүүлэн төр засагаа магтах үгээ олж ядаж байгаа хөөрхийс 5-н жилийн дараа цаасанд хууртсанаа мэднэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button