Нийгмийн

А.Энхжин: Туслахуудаа хүчирхийлсэн зүйл байхгүй. Цагдаад өгч нэр төрөө сэргээлгэнэ

"Этик" продакшны жүжигчин А.Энхжин “Мардай” УСК-ны зураг авалтын үеэр туслах ажилчид болох оюутнууддаа дарамт үзүүлсэн, хүчирхийлсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл уг асуудлуудын хүрээнд өөрөөс нь тодрууллаа.

-“Мардай” УСК-ий зураг авалтын үеэр юу болов. Тантай холбоотой мэдээллүүд гарсан байна. Харсан уу?

-Харсан. Хамгийн гол нь гүтгэлэг шүү. Хуурамч аккаунт байсан гэдгийг эхлээд сануулж хэлье. Мардай МУСК-нд 400-500 залуучууд ажилласан. Үүнээс үндсэн туслахаар КУДС-ийн 10 оюутан ажилласан. Үнэхээр гэдэс дотор идүүлсэн зүйл байхгүй. Нэг удаа үхэр гаргаж идээд гэдэс дотроор нь нэг өдөр хуушуур бууз хийж идсэн нь үнэн. Гэдэс дотор идэж үзээгүй амьдрал гэж хаана байхгүй шүү дээ. Мэдээж үхэр муулаад гэдэс дотроор нь хоол хийж идэхгүй ямар хаялтай биш дээ.

-Дарамталдаг зоддог гэсэн асуудал яригдсан байсан?

-Мэдэхгүй юуг тэр хүүхэд дарамт гэж үзсэн юм бол. Ажлаа хурдан чанартай хийх шаардлага л тавьдаг. Цалин мөнгөний асуудал ярьж байна билээ. Манай туслахууд доод тал нь 800 мянган төгрөг дээд тал нь 5-6 сая төгрөгийн цалин авсан. Харин нэг өдөр ч юм уу тал өдөр олны хэсэгт ороход бид үнэхээр мөнгө өгч чаддаггүй. Сайхан хоол ундаар дайлаад л явуулдаг. Анхнаасаа сэтгэлээрээ ирж оролцоорой гэж хэлдэг юм шүү дээ.

-Эмэгтэй хүнийг согтуу байхад нь бэлгийн харьцаанд ордог талаар маш ноцтой асуудал яригдсан байсан. Үүн дээр тайлбар өгөөч?

-Тийм зүйл байхгүй. Зураачийн багийн 2 эмэгтэй хүн л байсан. Үнэнийг хэлэхэд би тэнд хоноогүй. Хоол ундыг нь л дөхүүлж өгдөг байсан юм. Залуучуудаа нэгнээ битгий ингэж муухай харлуул. Би цагдаад өгч заавал нэр төрөө сэргээлгэх болно.

-Урлагийн сургуулиудыг дарамт ихтэй гэж ярьдаг. Заавал курсийн ялгаа гаргадаг нь ямар учиртай юм бэ?

-Урлагийн сургуульд намайг байхад дарамт байсан. Одоо бол байхгүй л гэж хардаг. Ажлаа цаг тухайд нь хийх шаардлага тавих нь бол зүйн хэрэг. Харин зоддог асуудал байхгүй. Архинд гүйлгэдэг гэдэг асуудал байхгүй шүү. Нэр төрөө сэргээлгэх болно.

-Тодруулга өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гүнбалай нь байна.
Гүнбалай нь байна.
2022-12-24 13:10

одооны хүүхдүүд юу ч хийхгүй байх санаатай. Ажил хий, да##гавар биелүүл гэхээр дарамт##лаа гэж хүлээж авдаг м##нуудыг я##тай ч билээ дээ. Д##д орсон ардчиллын гай л энэ дээ.

Зочин
Зочин
2022-12-24 13:54

За ёстой цөм ша##аа даа ######## чинь хуурамч акк гэдэг дээр нүд хуурах гээд бгаму удахгүй задарнаа яргачин минь

Зочин
Зочин
2022-12-24 17:13

Бас хөөрхөн Вайнштейн

Зочин
Зочин
2022-12-24 17:19

ӨӨ ТЭГЭЭД ЯАНАА ЯАСАН МУУХАЙ ЮМ БЭ? ХӨӨРХИЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТАСАРЦАН БАЙХАД НЬ БАВЧИХАЖ БАЙГАА ЮМ УУ? ТЭР ЭМЭГТЭЙЧҮҮД Ч ГЭСЭН ТАСАРТАЛ УУГААД БАЙХДАА ЯАДЫН МЭДЭГДЭЖ БАЙГАА НЬ ЭНЭ ӨӨР ХЭДЭН Ч ХҮН МОРДООД БУУСНЫГ БУРХАН ЧӨТГӨР ХОЁР Л МЭДЭХ ХЭРЭГ.САЙН ШАЛГААРАЙ ЭНЭ ЖҮЖИГЧИН БОЛБОЛ ТИЙМ ХҮН ДАРАМТЛАХААР ХҮН БИШ Л БАЙНА ДАА ЗА ХЭН МЭДЛЭЭ ЗАЛУУ ХҮН ТАСАРЦАН ЭМЭГТЭЙ ХАРААД СЭРЭЛ ХУЯЛ ТАЧААЛ НЬ ХӨДЛӨӨД ЯНГИАГАА ТОХЧИХСОН Ч ЮМ УУ? ХЭН МЭДЭХ ЮМ.ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ ҮТРЭЭНД БООВ МӨРГҮЙДЭЭ Л БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ

Mongol
Mongol
2022-12-24 20:46

Uhriin gedesen huushuur meddeggui,hun deer ni mordchihson bauhad tuhain uedee meddeggui daraa ni gomdolldog naad humuus chini hen be

Зочин
Зочин
2022-12-25 03:48

oligtoi kino hiij chadahgui bj huchirhiilel ntree mundag hiinee ed nar, ene ugaasaa butehgui gar gj duuldsan

иргэн
иргэн
2022-12-25 10:24

Ш##гах л хэрэгтэй, түүнээс Хийжчихээд бүгд л Үгүй л гэнэ ш дээ, Урлагийнхан бол Курсын ялгаа Дарамт шах##ттай с##бар гэдгийг бүгд л мэднэ ш дээ,

Холбоотой мэдээ

Back to top button