Нийгмийн
Бүх он цагийн шилдэг кино бүтээлүүдийг нэрлэв

Их Британийн киноны хүрээлэн (BFI)-гээс Sightand Sound нэртэй асуулгыг 1639 судлаач, шүүмжлэгчдийн дунд явуулж, шилдэг кинонуудыг тодруулав. Чансааны эхэнд Бельгийн уран бүтээл "Жанна Дильман, Арилжааны эрэг 23, Брюссель 1080" (1975) кино шалгарав.
Өмнө нь ийм чансааны эхний аравт эмэгтэй найруулагчийн бүтээл бичигдэж байгаагүй билээ. Шанталь Акерманы бүтээсэн уг кинонд биеэ үнэлэн амьдардаг бэлбэсэн эхнэрийн амьдралын гурван өдрийг харуулдаг юм.
Чансааны эхний гуравт Альфред Хичкокийн "Толгой эргэлт" (1958), Орсон Уэллсийн "Иргэн Кейн" (1941) гэсэн адал явдалт хоёр ч кино нэрлэгдсэн аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.