Гадаад мэдээДЭЛХИЙ
ОХУ-д зөвшөөрөлгүй ажиллуулж байсан асрах газар шатаж, 20 хүн амиа алдлаа

ОХУ-ын Кемерово мужид хувийн хэвшлийн ажилуулж байсан ахмадыг асрах газар шатаж, 20 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Өөр зургаан хүн түлэгдэж гэмтсэн байна. Амиа алдагсдын тоог эхэндээ 13 гэж мэдээлж байсан ч гал унтраах, аврах эрэн хайх ажиллагааны явцад өсөж, 20-д хүрсэн аж.
Шатсан асрах байр 180 м2 талбайтай байжээ. Түүнээс гадна, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг төрийн байгууллагаас аваагүй байсан болох нь тодорсон байна. Хуулийнхан асрах газрын эзэн эмэгтэйг олж, баривчлан саатуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
харамс##тай юм аа. Хаа хаанаа хариуцлага сэтгэл гэдэг юм л хэрэгтэй байна даа.