Украин улс Беларусьтай байгуулсан батлан хамгаалах салбарт хамтарч ажиллах гэрээнээсээ гарлаа

Украины Сайд нарын танхим Беларусьтай байгуулсан батлан хамгаалах салбарт хамтран ажиллах цуврал гэрээнээсээ гарахаар болжээ. Засгийн газрын төлөөлөгч Тарас Мельничук өчигдөр энэ шийдвэрээ Дээд Радад танилцуулсан байна.
Цуцлагдсан гэрээнүүд дотор “Зэр зэвсэг, цэргийн техник, бусад материал, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлийн үйлчилгээг харилцан нийлүүлэх” тухай 1994 оны арванхоёрдугаар сарын 16-ны гэрээ, “Батлан хамгаалах салбарт харилцан ойлголцлыг бэхжүүлэх нэмэлт арга хэмжээний тухай” 2001 оны дөрөвдүгээр сарын 16-ны гэрээ, “Зэр зэвсэг, цэргийн техник зохион бүтээх чиглэлд шинжлэх ухаан, туршилт явуулах, туршлага солилцох, хамтын ажиллагаа хөгжүүлэх” тухай 2005 оны аравдугаар сарын 18-ны гэрээ багтжээ.
Дээрхээс гадна 1995 онд байгуулсан Агаарын холбооны тухай гэрээнээс Киев нэг талын санаачилгаар гарсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.