ДЭЛХИЙ

Владимир Путины Арабын эзэн хаанд өгсөн бэлэг

Өчигдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Саудын Араб улс дахь айлчлалаа эхлүүлсэн юм. Тэрбээр тус улсын эзэн хаан Салмантай уулзаж хэлэлцээр хийх үеэр цагаан шонхор бэлэглэсэн нь олны анхаарлыг татав.

Арабын язгууртнууд цэвэр үүлдрийн шонхор шувуугаар ан хийдэг соёлыг дээдэлдэг. Тийм ч учраас "Альфа” нэрт цагаан зүсний эмэгчин шонхорыг эзэн хаан Салман тун баяртай хүлээж авчээ. Ингээд хариуд нь Владимир Путинд нэр бүхий уран зураг бэлэглэсэн байна. Хоёр тал хэлэлцээрийн дараа газрын тос, эрчим хүч тэргүүтэй салбаруудад 20 гаруй гэрээ байгуулснаа мэдэгдлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button